
Цахим орчин хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Тэр хэрээр орчин үед хүнийг цахим орчинд нийтэлж буй контентоор нь дүгнэх хандлага нэмэгдэж байна.
Гэвч цахим орчин дахь дүр төрх нь тухайн хүнийг бүрэн илэрхийлдэггүй. Тэгвэл цахим орчинд өөрийн хобби, ажил мэргэжлээрээ бусдадаа үлгэр дуурайлал болж буй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын кранист Б.Сувд-Эрдэнийг “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна.
Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн кранист бүсгүй
Орчин үед барилга, үйлдвэрлэлийн салбарыг кранист мэргэжилтэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Кранист нь хүнд даацын кран машиныг удирдан, олон тонн жинтэй ачааг аюулгүй өргөж, зөөвөрлөх үүрэгтэй чухал мэргэжил юм. Тэгвэл энэхүү чухал мэргэжлийг эзэмшиж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй энэ эмэгтэйг Батгэрэлийн Сувд-Эрдэнэ гэдэг. Тэрээр ээжийнхээ мэргэжлийг өвлөж 2022 оноос өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах цехийн Шүүн хатаах хэсэгт гүүрэн кранистаар ажиллаж байгаа юм.
Энэ тухайгаа тэрээр “Би Эрдэнэт хотод төрж өссөн. Миний амьдрал Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой. Аав маань Эрдэнэт үйлдвэрт 30 жил, ээж маань 22 жил кранистаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Би одоо ээжийнхээ ажиллаж байсан цехэд, мэргэжлийг нь өвлөн, хийж байсан ажлыг нь үргэлжлүүлж байна” гэсэн юм.
Б.Сувд-Эрдэнэ Эрдэнэт хотын Эрдэнэт цогцолбор нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, 2014 онд Санхүү эдийн засгийн их сургуульд hospitality менежмент мэргэжлээр элсэн суралцаж, 2016 онд Хятадын Шандунь коллежийн tourism and hospitality сургуульд хамтарсан хөтөлбөрөөр суралцаж төгссөн байна. Түүнийхээ дараа АНУ-ын Хавай мужид мэргэжлийнхээ дагуу дадлага хийж 2019 онд Санхүү эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлага, hospitality мэргэжлээр төгссөн юм. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хувийн компаниудад ажилласан ч Эрдэнэт хотдоо очиж амьдрах шийдвэрийг гаргажээ. Энэ тухайгаа “Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод гурван жил ажилласан. Агаарын бохирдол, түгжрэл, цалин бага, чөлөөт цаг бараг л гардаггүй гээд хүндрэлтэй зүйлс олон байсан. Тиймээс амьдралын чанараа дээшлүүлж, өндөр цалинтай ажилд орж, цэвэр агаарт амьдарч, хоббигоо хөгжүүлж, аав ээжтэйгээ ойрхон амьдаръя гээд Эрдэнэт рүү нүүж байсан. Энэ шийдвэр маань ч оносон гэж боддог” гэсэн юм.
Багаасаа аав, ээжийнхээ мэргэжлийг ойроос харж өссөн түүнд кранист болох сонголт тийм ч хол, хөндий байгаагүй нь мэдээж. Мөн түүний анхны багш нь ээж нь байсан тул илүү их зүйл сурахад нь нөлөөлсөн гэнэ.
Энэ талаараа Б.Сувд-Эрдэнэ “Аав, ээж маань намайг Эрдэнэт үйлдвэрт ажиллах санал тавьдаг байсан. Хэдийгээр би өөр мэргэжилтэй ч Эрдэнэт үйлдвэрийн харьяа сургуулийн кранистийн сургалтад суусан. Ингээд ээжийгээ тэтгэвэрт гарахад оронд нь ажиллахаар болсон. Гэхдээ тэтгэвэрт гарахаас нь өмнө амжиж ээжтэйгээ дадлагад гарч, хамт ажилласан минь их гоё дурсамж болж үлдсэн. Мөн олон зүйлийг ээжээсээ сурсан. Яг мэргэшүүлж авсан багш маань 30 гаруй жилийн ажлын туршлагатай З.Одонхүү, С.Бат-Эрдэнэ гэж хоёр хүн бий. Маш азтай хувь тохиолоор хоёр сайн багштай учирсан. Ээжийн минь ажлын хүмүүс болоод ч тэрүү намайг их эрхлүүлж, дэмжиж кранист болгосон доо.” гэсэн юм.
Кранист бол мэдрэмж бас хариуцлага шаардсан ажил
Кранист бол маш өндөр анхаарал төвлөрөл, хариуцлага шаарддаг ажил. Учир нь жижиг алдаа гаргахад хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой эрсдэл учруулах эрсдэлтэй тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих шаардлагатай байдаг гэнэ. Энэ талаар Б.Сувд-Эрдэнэ “24-48 цагийн хуваарийн дагуу ажилладаг.
Нэг ээлжинд гарахдаа 12 цаг ажилладаг. Тодруулбал, нэг өдөр өглөө, нэг өдөр орой гарч, хоёр хоног амардаг. Кранист бол мэдрэмж,өндөр ур чадвар шаарддаг мэргэжил. Мөн сэтгэл зүйн хувьд тайван байж, зөвхөн хийж байгаа ажилдаа л төвлөрөх ёстой.
Ганцхан секунд анхаарал сарнихад л бусдын амь нас, эд хөрөнгийг эвдэж, гэмтээх магадлалтай. Тиймээс маш хариуцлагатай ажилладаг” гэсэн юм. Тус мэргэжлээр эмэгтэйчүүд ажиллах нь элбэг байдаг аж. Энэ талаар “Нарийн мэдрэмж шаарддаг учир эмэгтэйчүүд энэ мэргэжлээр ажиллах нь их юм шиг санагддаг. Эрдэнэт үйлдвэрт ч гэсэн эмэгтэй кранист олон байдаг. Тийм болохоор магадгүй “Тэнгэрт суудалтай бүсгүй” гэдэг дуу хүртэл гарсан байх гэж боддог” гэв.
Ажил хийж байгаагаа цахим орчинд нийтлэхэд хүмүүс гайхаж хүлээж авсан
Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй хүмүүсийн хувьд Эрдэнэт үйлдвэрт ажиллах нь нэр төрийн хэрэг байдаг. Тэр дундаа кранистаар ажиллана гэдэг бахархам сайхан. Б.Сувд-Эрдэнэ ч гэсэн улсынхаа тэргүүлэх үйлдвэрт, удам дамжсан кранистаар ажиллаж буйгаараа бахархдаг байна. Тиймээс цахим орчинд өөрийн ажлаа хийж буй бичлэгээ оруулжээ. Гэтэл түүний найзууд болон цахим орчин дахь дагагчид нь сөргөөр хүлээж авсан гэнэ.
Тэр тухайгаа “Саяхан ажлаа хийж байгаа бичлэгээ цахим орчинд нийтэлсэн. Гэтэл хүмүүс маш их гайхаж хүлээж авсан. Ажил хийж байгаа намайг тэд гайхаад, намайг гайхаж байгаа тэднийг би гайхлаа. Зарим нь намайг өрөвдөөд байсан. Ийм ажил хийдэг болсон юм уу, яагаад ийм ажил хийж байгаа юм гэх зэргээр бичсэн.
Цахим орчинд би зугаалж байгаагаа, мотоцикл унаж байгаагаа, байр авсан гэх мэт баяр жаргалтай үеэ хуваалцдаг. Гэтэл энэ ажил маань надад дээрх сайхан бүхнийг бий болгож өгч байгаа шүү дээ. Ажил хийлгүйгээр яаж тусдаа гарч, машин, мотоцикл авч унана гэж бодсон юм бол гэж гайхсан” гэсэн юм. Мөн цэвэрхэн оффист сууж бага цалин авахаас илүү хэцүү ч гэсэн өндөр цалинтай ажил хийж амьдралаа сайжруулах нь чухал гэдгийг хэлсэн юм. Тэрээр “Сошиал хөгжсөн энэ үед манай үеийнхэн илүү цэмцгэр ажил хийхийг эрмэлзэж, гоё сайхан харагдах гэж хичээдэг болсон. Мөн ямар ч ажлын туршлагагүй, ажил хийх дургүй сошиалаар мөнгө олж амьдрах хүсэлтэй бүтэн үе гарч ирж байна. Тэдэнд үйлдвэрт ажиллах нь хар ажил шиг санагддаг болжээ. Гэвч энэ бол маш нарийн мэргэжлийн ажил шүү дээ. Тэр хэрээрээ цалин өндөртэй. Мөн эрэлттэй байдаг.
Амьдрал чинь инстаграм дээр гарч байгаа шиг кофе шоп хэсэж, фитнест дасгал хийж, биеэ хөгжүүлээд, зураг бичлэг оруулаад л мөнгө орж ирээд, амьдрал нь өсөж дээшлээд байдаггүй. Тийм боломж ховор байх.
Харин энэ бүхний ард маш их хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг шүү. Амар ажил биш ч надад маш их зүйлийг бий болгож өгч байгаа болохоор ажлаасаа ичдэггүй” гэсэн юм. Мөн тэрээр англи болон хятад хэлтэй, бизнесийн удирдлагаар төгссөн учир өөр ямар ч ажил хийх боломжтой ч өөрийнхөө эзэмшсэн кранист мэргэжил, ажилдаа дуртай гэж байлаа. Б.Сувд-Эрдэнэ кранист мэргэжил нь тэсвэр тэвчээр, хариуцлага, ур чадвар шаардсан улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулдаг нэр хүндтэй нарийн мэргэжил юм. Тиймээс цахим орчинд оруулж буй мэдээллээр нь хэн нэгнийг өнгөц дүгнэдэг Хэвшмэл ойлголтоо өөрчлөхийг уриалсан юм.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин









Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ
О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул н.Доржсүрэнгийн хүн алахыг завдсан гэх зүйл ангийг өөрчилжээ
Төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагаас сэрэмжлүүлэв
ШҮҮХ: Б.Эрдэнэсүхийн цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгалаа

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Бичлэг: Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Б.Эрдэнэсүхийг АН-аас хасах хүсэлтийг түүний эхнэр намын даргад нь гаргажээ
Б.Батцэцэг:БНСУ руу зорчих монголын бүх иргэдийг визгүй болгох боломжгүй
Хууль төрөхийн өмнө: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хэн, хэн юу өгүүлэв
Ерөнхийлөгчийн суудалд ИЗНН-аас Б.Батбаатар залрахаар зэхэж буй гэв үү
Хаан банкны лого, загварыг хууль бусаар ашиглан хуурамч линк мэдээлэлд итгэсэн хоёр иргэн 6.9 сая төгрөгөөр хохирчээ
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ
"Эрдэнэт" үйлдвэрийн кранист Б.Сувд-Эрдэнэ
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна
ЗГ: Евро-5 стандартын АИ-92 шатахуун 3,080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ борлуулагдаж байна
Эсрэг, тэсрэг байр суурь
Маргааш "Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүй" сургалт зохион байгуулагдана
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
“KPop Demon Hunters”-c болж хатаасан далайн байцайн экспорт түүхэн дээд түвшинд хүрчээ
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг улираан томилов
МАН-ын бүлгээс Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв
Дэд сайдын эсрэг жагсаалыг "Женко"-гийнхон турхирч байгаа юу?
С.Бямбацогт: "Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эхний шийдэлд хүрээд байна
ЭМГЭНЭЛ | БАТМӨНХИЙН БОЛД
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…
Ирэх онд хагас коксоо 100 хувь дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэв
Бензин шатахуун, цалин, татварын асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байна
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй: Бүжигчин Төөгөө, Aim4R Баачка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн
Сошиалаар биш бодитоор ажлаа хийе, Г.Дамдинням сайд аа!
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.