Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

8 цаг 13 минутын өмнө

Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил улсын тамирчин Фабрико Андрадетай тулалдаж, 4-р үедээ боолтоор ялалт байгуулж, Дэлхийн аварга болсон билээ.

Харин өнгөрсөн долоо хоногт Ж.Нарантунгалаг, Б.Энх-Оргил нар аваргын бүсээ олон нийтэд танилцуулах ёслолын үйл ажиллагаа болж, энэ үеэр Степпелинк холдинг компанийн ерөнхий захирал Ц.Мөнхтүвшин Б.Энх-Оргилд ХОЛИМОГ ТУЛААНЫ БЭЛТГЭЛИЙН КЛУБ тохижуулж, 2026 онд хүлээлгэн өгөхөө амласан байна.

Б.Энх-Оргил 2022 онд “AIC Steppe Arena”-д зохион байгуулсан “Road to ONE-Mongolia” олон улсын холимог тулааны тэмцээнд түрүүлж, амжилтын гараагаа эхэлж байсан бөгөөд Степпелинк холдинг компанийн удирдлагууд түүнийг бүх талаар дэмжиж ирсэн юм.

Монголын тулаанчдаас “One Championship”-ийн аваргын бүсийг анх 2014 онд Ж.Нарантунгалаг эзэмшиж байсан түүхтэй.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Эсрэг, тэсрэг байр суурь9 цаг 27 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.