
20 гаруй жилийн турш эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал өнөөдөр товлогдсон.
Тэгвэл энэ цаг мөчид түүний эхнэр О.Нарангарав АН-ын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нарт гомдол гаргажээ.
Тодруулбал, Б.Эрдэнэсүхэд хариуцлага тооцож, АН-ын гишүүнчлэлээс хасах хүсэлт гаргасан байна.
ГОМДОЛД:
"Монгол Улсын иргэн О.Нарангарав миний бие, Ардчилсан намын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Бишээгийн Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийлэл, хууль бусаар мөрдөн мөшгих, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн хохирогч болж олон жил түүнд заналхийлүүлж, түүний эрхшээлд байсан хохирогчийн хувьд энэхүү гомдлыг гаргаж байна.
Ардчилсан нам болвоос хүний эрх, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч улс төрийн хүчин билээ. Тийм ч учраас Ардчилсан намын үе үеийн гишүүд, намыг төлөөлөн төрийн удирдах албанд ажиллаж буй албан хаагчид хүний эрхийн төлөө зоригтой тэмцэн дуугарч ирсэн.
Ардчилсан намын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Бишээгийн Эрдэнэсүх буюу миний нөхөр, 4 хүүхдийн минь эцэг болох энэ хүн 2014-2016 онд Ардчилсан намд анх гишүүнээр элсэж, 2017 онд СБД-ийн 16-р хорооны Засаг дарга, 2020 онд СБД-ийн ИТХ-д төлөөлөгч, НИТХ-д төлөөлөгч, АН-ын намын хорооны гишүүн, СБД-ийн 16-р хорооны үүрийн дарга, 2021 оноос АН-ын ҮБХ- гишүүн, НИТХ-д төлөөлөгч, 2024 онд НИТХ-н АН-ын бүлгийн дарга, СБД-ийн Ардчилсан намын дэд дарга зэрэг албан тушаал эрхэлж, Ардчилсан намын нэр хүнд, нөлөөг ашиглан өдийг хүрсэн.
Гэвч Б.Эрдэнэсүх нь Ардчилсан намын дүрмийн 3.7-ийн 3.7.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Намын ҮзБ, Үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, ҮД, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх”, 3.7.3-д “Намын ёс зүй, сахилга батыг чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх”, 3.7.5-д “Намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан нь үндэсний эрх ашгийг дээдэлж, хууль болон ёс зүйг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх” гэж тус тус заасан гишүүний үүргээ зөрчиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, зодох, доромжлох, зодох, хууль бусаар мөрдөж мөшгих зэргээр 20 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, гэмт хэргийн хохирогч болгож ирсэн.
Иймд, Ардчилсан намын дүрмийн 3.9 дүгээр зүйлд зааснаар Ардчилсан намын гишүүн Бишээгийн Эрдэнэсүхэд намын дүрэм, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж, намын гишүүнээс хасаж өгнө үү" гэжээ.


О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул н.Доржсүрэнгийн хүн алахыг завдсан гэх зүйл ангийг өөрчилжээ
"Эрдэнэт" үйлдвэрийн кранист Б.Сувд-Эрдэнэ
Төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагаас сэрэмжлүүлэв
ШҮҮХ: Б.Эрдэнэсүхийн цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгалаа

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Бичлэг: Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Б.Эрдэнэсүхийг АН-аас хасах хүсэлтийг түүний эхнэр намын даргад нь гаргажээ
Б.Батцэцэг:БНСУ руу зорчих монголын бүх иргэдийг визгүй болгох боломжгүй
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ
Хууль төрөхийн өмнө: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хэн, хэн юу өгүүлэв
Ерөнхийлөгчийн суудалд ИЗНН-аас Б.Батбаатар залрахаар зэхэж буй гэв үү
Хаан банкны лого, загварыг хууль бусаар ашиглан хуурамч линк мэдээлэлд итгэсэн хоёр иргэн 6.9 сая төгрөгөөр хохирчээ
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна
ЗГ: Евро-5 стандартын АИ-92 шатахуун 3,080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ борлуулагдаж байна
Эсрэг, тэсрэг байр суурь
Маргааш "Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүй" сургалт зохион байгуулагдана
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
“KPop Demon Hunters”-c болж хатаасан далайн байцайн экспорт түүхэн дээд түвшинд хүрчээ
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг улираан томилов
МАН-ын бүлгээс Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв
Дэд сайдын эсрэг жагсаалыг "Женко"-гийнхон турхирч байгаа юу?
С.Бямбацогт: "Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эхний шийдэлд хүрээд байна
ЭМГЭНЭЛ | БАТМӨНХИЙН БОЛД
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…
Ирэх онд хагас коксоо 100 хувь дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэв
Бензин шатахуун, цалин, татварын асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байна
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй: Бүжигчин Төөгөө, Aim4R Баачка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн
Сошиалаар биш бодитоор ажлаа хийе, Г.Дамдинням сайд аа!
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.