
Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нар, агентлагийн дарга нарын хэт их гадаад томилолт энгийн үзэгдэл боллоо. “Хөрөнгө оруулалт татна”, “туршлага судална”, “олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ” гэх үгс тэдний тайлбарын байнгын чимэг.
Гэвч бодит үр дүн нь хаана байна вэ гэдэг асуулт өнөөдөр иргэн бүрийн дунд зүй ёсоор тавигдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад айлчлалын тоо нэмэгдэхийн хэрээр эдийн засагт орж ирэх бодит хөрөнгө оруулалт, экспортын гэрээ, ажлын байр нэмэгдсэн үү гэвэл хариулт нь эргэлзээтэй.
Шулуухан хэлэхэд сайд, дарга нар хэдэн зуун айлчлал хийсэн атлаа ганц сая долларын бодит хөрөнгө оруулалтыг ч эх орондоо оруулж ирж чадаагүй хэвээр.
Томилолтын тайлангуудыг харвал ерөнхий, тоймтой өгүүлбэр давамгайлдаг. “Уулзалт хийв”, “санал солилцов”, “цаашид хамтран ажиллахаар тохиролцов” гэхээс цаашгүй. Харин хэзээ, ямар салбарт, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ гэдэг тодорхой тоо баримт ховор. Гадаад томилолт бол зардал. Нислэг, зочид буудал, өдрийн хоол, протокол гээд бүгд татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. Нэг томилолтод зарцуулах зардлаар дотоодын сургууль, эмнэлэгт хэрэгтэй тоног төхөөрөмж авах, эсвэл жижиг, дунд бизнесийг дэмжих бодит боломж байсаар...
Харамсалтай нь, үр дүнгүй айлчлалууд иргэдийн нүдэнд “гадаадаар зугаалж байна” гэх ойлголтыг улам бататгаж байна. Улс орны эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дарамттай байгаа үед ийм дүр зураг төрд итгэх итгэлийг улам сулруулдаг.
Асуудал нь гадаадад явахдаа бус, явах зорилго, хариуцлага, шалгуурт байна. Томилолт бүр тодорхой зорилттой, хэмжигдэхүйц үр дүнтэй байх ёстой. “Нэр хүнд”, “харилцаа” гэх хийсвэр ойлголтоор хязгаарлагдах бус, бодит тоо, бодит гэрээ, бодит мөнгөөр хэмжигдэх ёстой.
Өнөөдөр манай төрд дараах асуултууд нэн даруй тавигдах шаардлагатай:
Гадаад томилолтын өмнө ямар зорилт тавьж байна вэ?
Томилолтын дараа үр дүнг нь хэн, яаж үнэлж байна вэ?
Үр дүнгүй томилолтод хариуцлага тооцдог тогтолцоо байна уу?
Хэрэв ядаж ганц сая долларын хөрөнгө оруулалтыг ч татаж чадахгүй бол тухайн албан тушаалтны гадаад томилолтыг түр зогсоох, эсвэл огт явуулахгүй байх нь зүй ёсны асуудал. Хэн нэгний албан тушаал, нэр хүндийг өсгөхөөс илүү эх орны эдийн засагт бодит өгөөж өгөх нь чухал.
Томилолтыг шагнал мэт ойлгодог хандлагаа өөрчлөхгүй бол төрийн үр ашиг хэзээ ч сайжрахгүй. Харин ч эсрэгээрээ, иргэдийн итгэл алдарч, төр–иргэний хоорондын зай улам холдоно.
Гадаадад явах нь өөрөө буруу биш. Харин үр дүнгүй, хяналтгүй, хариуцлагагүй явах нь буруу.
Ганц сая долларын ч бодит хөрөнгө оруулалт эх орондоо олоод ирж чадахгүй дарга нарыг татвар төлөгчдийн мөнгөөр гадаадаар зугаалуулах хэрэг үнэхээр байна уу гэдэг асуултад төр өөрөө хариулт өгөх цаг болсон. Иргэд тодорхой үр дүн хүсэж байна. Тоо, баримт, бодит ашиг хүсэж байна. Үүнийг өгч чадахгүй бол гадаад томилолт биш, дотооддоо бодит ажил хийх нь л төрийн жинхэнэ үүрэг юм.
Б.Балжир
сонин.мн



Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
Ж.Батзандан: "Ачит ихт"-ийн 50 хувийг төр эзэмших ёстой
ХЭҮК: Цэргийн алба хаагч бие биедээ хүч хэрэглэж зодсон үйлдлийг холбогдох ажиллагаа, баримтжуулалтыг хийж эхэлсэн
Г.Хишигдалай: Маргаашаас иргэд шатахуунд дугаарлахгүй болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав ховд аймагт ажиллалаа
Х.Нямбаатар: 2025 онд хэн хамгийн сайн ажилласан бэ гэх санал асуулгаас нэрээ татаж авч байна
ТАНИЛЦ: Хамгийн залуу дэд сайд Г.Номингийн ХОМ
Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Сингапурын Темасек сан дээр очиход Монголоос 108 дахь удаагийн зочид ирж байна гэсэн
Эрээнд амиа алдсан эмэгтэйн хэргийн ард ГУРАВ ДАХЬ холбогдогч байж болзошгүй
Төсвийг мөшгөе: Ирэх онд тавигдах явган хүний болон дугуйн замын төсөвтэй танилц
Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч Д.Манлайбаатар: Цэргүүдийн хувийн харилцааны маргаанаас зодоон үүссэн гэх мэдээллийг авсан
Ганц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!
Бичлэг: Дотоодын цэргийн алба хаагчид нэгнээ яргалдаг нь илчлэгдэв
Популистууддаа л “…Баяртай” гэе!
Улаанбаатарт өдөртөө -19 градус хүйтэн байна
Д.Жаргалсайхан: Хушханыхан "Шинэ жил тэмдэглэхгүй хүүхдүүдийн самрын хэрэглээг дааж, ажилчддаа урамшуулна. Энэ бол маш сайн жишиг
ШҮҮХ: Б.Эрдэнэсүхийн цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгалаа
Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Бичлэг: Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Б.Эрдэнэсүхийг АН-аас хасах хүсэлтийг түүний эхнэр намын даргад нь гаргажээ
Б.Батцэцэг:БНСУ руу зорчих монголын бүх иргэдийг визгүй болгох боломжгүй
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ
О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул н.Доржсүрэнгийн хүн алахыг завдсан гэх зүйл ангийг өөрчилжээ
Хууль төрөхийн өмнө: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хэн, хэн юу өгүүлэв
Ерөнхийлөгчийн суудалд ИЗНН-аас Б.Батбаатар залрахаар зэхэж буй гэв үү
Хаан банкны лого, загварыг хууль бусаар ашиглан хуурамч линк мэдээлэлд итгэсэн хоёр иргэн 6.9 сая төгрөгөөр хохирчээ
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ
"Эрдэнэт" үйлдвэрийн кранист Б.Сувд-Эрдэнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.