Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч Д.Манлайбаатар: Цэргүүдийн хувийн харилцааны маргаанаас зодоон үүссэн гэх мэдээллийг авсан

12 сар 24. 11:01

Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч Д.Манлайбаатар: Цэргүүдийн хувийн харилцааны маргаанаас зодоон үүссэн гэх мэдээллийг авсан

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цацагдсан асуудлаар

05 дугаар ангийн захирагч хурандаа Манлайбаатар,

"Их цочирдом зүйл боллоо. Өчигдөр орой 22.30 цагийн хувьд 05 дугаар ангийн алба хаагч дүрмийн бус үйлдэл гаргасан. Дотоодын цэргийн штаб, СХД-ийн цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна.

Иргэн, сайтууд мэдээлэл тавьж цочирдуулсан. Шаардлагатай арга хэмжээг авсан. ЦЕГ, ХЭҮК-той хамтран ажиллаж байна. СХД-ийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа. Тухайн цэргийг шүүх шинжилгээнд үзүүлсэн. Төрийн тусгай эмнэлэгт нарийн шинжилгээнд оруулж, эмчид мөн үзүүлсэн. Бусад алба хаагчдыг гэр бүлтэй нь холбоо тогтоолгож байна. Анги дотроо 24 цагийн 62 камертай. Нойл, шүршүүр зэрэгт байрлуулах боломжгүй. Үйл явдал камергүй өрөөнд болсон байна. Шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэн энэ асуудлыг мэдээлсэнд үнэхээр баярлаж байна.

Эцэг хүний хувьд, ангийн захирагчийн хувьд ч ийм зүйл байж болохгүй гэж үзэж байна. Байлгаж ч болохгүй. Тухайн цэргүүд 2025 оны нэгдүгээр ээлжээр энэ жил татагдсан. Урьдчилсан байдлаар шүүх шинжилгээний үзлэгийн дүгнэлт хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж гарсан. Аман байдлаар шүү" гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.