ОХУ-ын тал энгийн 92 автобензинийг 60 орчим мянган тонноос илүү өгч чадахгүй гэжээ

2 цаг 1 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБ/-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө. 

Улаанбаатар хотод АИ-92, АИ-95 бензин, дизелийн түлш тогтворжсон ба өнөө өглөөнөөс эхлээд хөдөө орон нутаг руу шатахуун нийлүүлэлтийг хийж эхэлсэн байна. Улмаар төвийн бүсийн аймгуудын түлшний нийлүүлэлт өнөө оройноос эхлэн тогтворжих аж. 

12-р сард 134,240тн түлш авах захиалга өгснөөс 168,785тн дизель түлш нийлүүлэгдсэн учир оочиргүй, асуудалгүй болсон гэв. 

Өчигдөр ОХУ-ын ажлын хэсэгтэй хурал хийж урьдчилан өгсөн захиалгаа нэмэгдүүлэх хүсэлтээ тавьсан. ОХУ-ын тал энгийн 92 автобензинийг 60 орчим мянган тонноос илүү өгч чадахгүй. АИ-95 автобензинийг хүссэн хэмжээгээр нийлүүлэх боломжтой гэсэн ч ахиж ярилцаад энэ долоо хоногт тодорхой хариу өгнө гэсэн байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.