
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.12.26/ хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хорооны тайлан дүгнэлтийг сонслоо. Улмаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ийнхүү чуулганаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүдийн 81.2 хувь дэмжиж, батлав.
УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хороог татан буугдсанд тооцлоо.
Энэ талаар, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл маань өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжигдэж, батлагдлаа.
Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Түр хороо нь парламентад суудалтай дөрвөн намын төлөөлөл орсон 11 гишүүнтэй байгуулагдсан. Оюутолгой төсөл бол анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 16 жилийн туршид нийтдээ 22 орчим тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт.
Ирэх 20, 30 жилд Монголын эдийн засагт хамгийн том ач холбогдолтой төсөл байсаар байх болно. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 орчим хувь, Монгол Улсын өрийн 50 орчим хувь, валютын нөөцийн 41 хувийг дангаараа бүрдүүлж байгаа төсөл юм.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын 30 жилийн гэрээ байгуулснаас хойш 16 жил нь өнгөрсөн. Хагасаас илүү хугацаа нь өнгөрчээ. Энэ цаг мөчид Хянан шалгах түр хороо байгуулагдсанаар төсөлд үнэлэлт дүгнэлт өг ч алдаа, оноогоо засаад урагшлах болж байна. Мөн энэ цаг мөчид томохон үйл явдал давхцаж байгаа нь Оюутолгой төсөл 16 жилийн туршид томоохон бүтээн байгуулалт хийсээр энэ жил ажлаа 100 хувь дусаад цаашдаа илүү тогтвортой олборлогч үйлдвэрлэгч компани болж шилжиж байгаа шилжилт 2025 онд тохиож байна. Удахгүй хоёр гурван жилийн дараа Оюутолгой төсөл дэлхийн гуравдагч том зэсийн үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байгаа.
Монголын олон нийт өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөлтэй холбогдуулж анх амласан 53 хувийн өгөөжөө нэхсээр байсан ч энэ нь асуудал дагуулсаар ирсэн. Хянан шалгах түр хороогоор энэ чухал асуудлыг хөндөж, тогтоолын төсөлд тусгалаа.
УИХ-аас өнөөдөр баталсан Оюутолгой төсөлтэй холбогдох тогтоол нь түүхэн шинэ хуудсыг нээж байна гэж бид бүхэн үзэж байгаа.
Хяналт шалгалтаар нийт 94 мянга орчим нотлох баримт цуглуулаад 18 шинжээч ажиллаад тайлан дүгнэлтээ гурван өдрийн сонсголоор тайлагнасан. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор оруулж, санал дүгнэлтийг нь авсан. Ингэснээр харилцан ашигтай, хамтдаа тэгш эрхтэй, илүү нээлттэй ил тод байх урт хугацааны түншлэлийг хөрөнгө оруулагч талтай баталгаажуулж явах түүхэн шинэ хуудас нээсэн гэж үзэж байна. Бас энэ завшааныг ашиглаад зургаан сарын турш хамт байсан, дэмжсэн Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайд, Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг дэмжсэн УИХ-ын 89 гишүүн, өнөөдөр тогтоолыг батлахад дэмжсэн УИХ-ын гишүүддээ, Хянан шалгах түр хорооны 11 гишүүн, шинжээчиддээ, төрийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг харуулж чадсан, амаргүй асуудлыг олон нийтэд ойлгуулж чадсан хянан шалгагч, шинжээч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Мөн арын албанд ажилласан УИХ-ын Тамгын газрын ажлын албандаа энэхүү завшааныг ашиглаад талархлаа илэрхийлмээр байна.
94 мянга орчим нотлох баримт цуглуулахад оролцсон, хамтран ажилласан, цаг хугацаандаа материалаа гаргаж өгсөн 30 гаруй төрийн албан байгууллага болон аж ахуй нэгж байгаа. Бид бүхэнтэй хамтран ажилласанд баярлалаа гэж хэлмээр байна.
Оюутолгой бол ард түмний өмч. Энэ хугацаанд сэтгэлээ чилээн бид бүхэнтэй хамт байсан ард иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна" гэлээ.



Сэрэмжлүүлэг: Чулуун хөөрөг, эмээлийн мөнгөн тоноглол, мөнгөн аягануудыг нь хулгайлжээ
Ч.Лодойсамбуу: Та цалин урамшууллаа хасуулсан албан хаагчдаас танасан мөнгөөр тэтгэвэр нэмэх нь, ямар итгэл найдвар бидэнд байгаа юм бэ
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татжээ
О.Батнайрамдал: Оюутолгой бол ард түмний өмч, анх амласан 53 хувийн өгөөжөө нэхсээр төсөлд тусгалаа
Хууль төрөхийн өмнө: УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж буй хэн, хэн юу өгүүлэв
Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ
Гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг онилон залилж байна
ОХУ-ын тал энгийн 92 автобензинийг 60 орчим мянган тонноос илүү өгч чадахгүй гэжээ
Хуульч Б.Гүнбилэг ил цагаанаар улстөрчдөөс ажил гуйдаг болсон уу?!
Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ
АТҮТ: Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
Хайнань чөлөөт худалдааны боомт нээлттэй бодлогоо эрчимжүүлнэ
Мансуурсан үедээ танихгүй иргэнийг хутгалж гэмтээсэн этгээдийг шалгаж байна
2025 оны оны "Онцлох хүн"-ээр Улсын арслан Б.Орхонбаяр тодорчээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоолоо
БНСУ-д монголын элчин сайдын яамны ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж осол гарагажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ
Б.Энхтүвшин: Ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо
ТАНИЛЦ: Дэд сайд нараасаа хамгийн их хөрөнгөтэй Г.Дашнямын ХОМ
МАН-ын дархлаагүй Ерөнхий сайдад даапаалуулж суудаг АН-ын дарга гэж байхгүй…
Талийгаач хүүгийн аав Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш. Бид хүүгийнхээ үхлийн жинхэнэ үнэнийг л олмоор байна
Цахимаар танилцсан эмэгтэйтэй уулзахаар очоод 14-15 насны хөвгүүдэд дээрэмдүүлжээ
Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
Ж.Батзандан: "Ачит ихт"-ийн 50 хувийг төр эзэмших ёстой
ХЭҮК: Цэргийн алба хаагч бие биедээ хүч хэрэглэж зодсон үйлдлийг холбогдох ажиллагаа, баримтжуулалтыг хийж эхэлсэн
Г.Хишигдалай: Маргаашаас иргэд шатахуунд дугаарлахгүй болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав ховд аймагт ажиллалаа
Х.Нямбаатар: 2025 онд хэн хамгийн сайн ажилласан бэ гэх санал асуулгаас нэрээ татаж авч байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.