Ч.Лодойсамбуу: Та цалин урамшууллаа хасуулсан албан хаагчдаас танасан мөнгөөр тэтгэвэр нэмэх нь, ямар итгэл найдвар бидэнд байгаа юм бэ

2 цаг 23 минутын өмнө

Улсын Их Хурлын асуулгын цаг үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асуун, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Монгол Улс Ерөнхий сайдаа хайгаад байна. Монголчууд ерөнхий сайдаа олж харахгүй байна. АНУ-д дээд боловсрол эзэмшсэн, тогтуун, УИХ-д олон удаа сонгогдосон, Үндсэн хуулийг гардан хийсэн эрдэм мэдлэгтэй, ЕТГ-ын дарга асан, шатар тоглодог, ухаантай ахыг олж хараад ерөнхий сайдыг олж харахгүй байна. 

Монголчууд өнгөрсөн хугацаанд ерөнхий сайдтай байсан. Тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайхардаг, өмч хувьчлалыг хийж чадсан, таван төгөлдөршил, шинэчлэлийн бодлогын үр дүнгээ танилцуулж байсан ерөнхий сайдаа харж байсан учраас өнөөдөр ард түмэн ерөнхий сайдыг хайгаад байгаа юм. 

Ерөнхий сайд Г.Зандаршатар: Би мөн Улаан бал нэвтрүүлгийг хөтөлж, шударга үнэний дуу хоолой болсон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг хайж байна, харахыг хүсэж байна. Инфляц, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байхад үүнийг сааруулах өөрчлөлт хийж байгаа ч нэг л өдөр шууд сайхан болчихгүй. Хүнсний 53 үйлдвэр шинээр нээгдлээ, хүнсний хангамж сайжирч байна, инфляц саараад 8,2 болсон, валют буурч байгааг яагаад олж харахгүй байна вэ. Болж бүтэж байгаа зүйл дээр анхаарал хандуулж болно. 2,3 их наяд төгрөгөөр төсвийг таналаа. Төрийн албан хаагчдын тоог 9 хувиар буурууллаа. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Та харин өрхийн амьжиргаатай холбоотой асуудлыг олж харахгүй байгаа учраас гайхаад асуугаад байгаа юм. Та тэтгэврийг нэмэхийн тулд хэмнэлтийн горимд шилжих албан даалгавар гаргасан байна лээ. Жишээ нь та шинэ жилээр тэтгэвэр нэмнэ гэж мэндчилгээ дэвшүүлэх байх. Гэтэл та цалин урамшууллаа хасуулсан албан хаагчдаас танасан мөнгөөр тэтгэвэр нэмэх нь. Өөрөөр хэлбэл нэг өрхөөс нөгөө өрхөд шилжүүлэх гэж байгаагаа улс төрийн пиар болгож ярих гэж байгаа. Баярын уур амьсгалтай байгаа айл одоо ховор. Ямар итгэл найдвар бидэнд байгаа юм бэ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.