Сэрэмжлүүлэг: Чулуун хөөрөг, эмээлийн мөнгөн тоноглол, мөнгөн аягануудыг нь хулгайлжээ

1 цаг 59 минутын өмнө

2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн “Хангай ....” тоотод хулгай орсон байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад ... тоотод оршин суух иргэн Н-ийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн эвдэж, чулуун хөөрөг, эмээлийн мөнгөн тоноглол, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан байна.

Баяр амралтын өдрүүд ирж байгаатайгаар холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, нэмэгдэх хандлагатай байдаг тул иргэд та бүхэн гэр, орон сууцныхаа хаалга, цонх, төмөр тор, түгжээ, цоожийг сайтар бэхэлж, сэжигтэй этгээд, үйлдлийг илрүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.