
Төрийн өмчит 18 компанийг хувьчлах буюу “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Түүгээр “…Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдах”, “...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “Монгол шуудан” ХК,"Багануур дулааны станц” ТӨХК, "Налайхын дулаан станц” ТӨХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах”, “Эрдэнэс Монгол” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК, “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг долоон төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн тусгажээ.
УИХ уг төслийг хэлэлцэхээр шийдсэн. Гишүүдээс улстөржих үйлдэл гарах авч төслийг батлах нь бараг тодорхой харагдаж байна. Гэтэл ингэж бөөндөх, тэр дунд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон зарим компанийг багтаасанд бизнес эрхлэгчид, эдийн засагчид, мөн улстөрчид ч эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, АН-ын генсек асан, “Түмэн шувуут” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяр “…Төрийн өмчийг, стратегийн том ордуудыг хувьчлах талаар миний бодол” гээд “…Манай улс жижиг эдийн засагтай, үндэсний хөрөнгөтөн дэндүү цөөхөнтэй, өөрийн онцлогтой улс. Зах зээлд шилжээд 30 гаруйхан жил болж байна. Хэрэв Эрдэнэтийн хууль бус хувьчлалыг буцаагаагүй бол яах байсан бэ. Энэ компанийг эзэмшигчид хэн байх нь хамаагүйгээр Монгол төрийг худалдаад авчихна. Эхлээд өөрийн кнопны хүмүүсээ мөнгөөр зодоод УИХ-ын олонхийг бүрдүүлчихнэ. УИХ-ыг өөрийн болгосон тохиолдолд Засгийн газар шүүх, хууль хүчний байгууллагыг авах асуудал шийдэгдчихнэ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлийн эсрэг хэн ч юу ч хэлж чадахгүй, ардчилсан бус дэглэм рүү гулсан орно”, “…Тавантолгой, Эрдэнэт гэх мэтийг хувьчлахад ард түмэн одоогоор оролцож чадахгүй. Мөнгөтэй бүлэглэл эсвэл Хятад, Оросууд орж ирнэ. Иймд ядаж хоорондоо өрсөлдөхүйц, улс төрд бие биедээ хяналт тавихуйц, бяртай 30-40 үндэсний том компаниудтай болсны дараа хувьчлал явуулахгүй бол гарах үр дагавар хүссэнээс өөрөөр явах магадлал тун их байна”, “…ДНБ-ий бараг 80 хувийг төрийн компаниуд үйлдвэрлэж байна, энэ бол маш буруу гэсэн үзэл санаа их түгээмэл яваад байна. Аргагүй шүү дээ Тавантолгой, Оюу толгой, Эрдэнэ гурав чинь ДНБ-ий бараг 60 хувь нь байх. Уул уурхайг тооцохгүй бол ихэнхи нь хувийн хэвшилдээ байсаар л байгаа”, “…Нидерланд, Норвеги, БНХАУ зэрэг орнууд төрийн өмчит компанидаа хатуу хяналт тавьж улсаа хөгжүүлж, ард түмний амьдралыг тэтгэсээр байгаа сайн жишээ олон байна”, “…Бид стратегийн том компаниудаа хувьчлахаасаа өмнө хяналт, сахилга, хариуцлага, менежментийн ур чадвараа сайжруулах тал дээр анхаарал тавих нь одоохондоо хамаагүй дээр”, “…Хямд эрчим хүч үйлдвэрлэх бол улс орны хөгжийн амин чухал асуудал, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих гол зангилаа. Эрчим хүч төрдөө байх нь зүйтэй”, “…Уул уурхай эрчим хүч хоёроос бусад салбарын хувьчлал байж бололгүй яахав. Гэхдээ төрийн оролцоо 51 хувиас их тохиолдолд оролцогч сонирхох эсэх, үнэ унах уу зэргийг бодолцох, төрийн зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшилд зоригтой шилжүүлэх хэрэгтэй” хэмээж байна.
Ер нь бол яг ийм санааг ганц Л.Эрхэмбаяр доктор биш улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын олон хүн хэлж байгаа юм. Тэд “…Наад зах нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу гэдгийг бодох хэрэгтэй” гэж байгаа юм.
Эх сурвалж: polit.mn



Товчооны төлбөрөө төлөхгүй бол ирэх оны нэгдүгээр сараас алданги тооцно
Х.Нямбаатарыг авлах ажиллагаа МАН-ын захиалга даг…
Монголын үндэсний паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ шалгарууллаа
“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!
Улаанбаатарт -26 градус хүйтэн
Монголын үндэсний паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ шалгарууллаа
Монгол төрөө алдсаны хор уршиг
Сэрэмжлүүлэг: Чулуун хөөрөг, эмээлийн мөнгөн тоноглол, мөнгөн аягануудыг нь хулгайлжээ
Ч.Лодойсамбуу: Та цалин урамшууллаа хасуулсан албан хаагчдаас танасан мөнгөөр тэтгэвэр нэмэх нь, ямар итгэл найдвар бидэнд байгаа юм бэ
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татжээ
О.Батнайрамдал: Оюутолгой бол ард түмний өмч, анх амласан 53 хувийн өгөөжөө нэхсээр төсөлд тусгалаа
Хууль төрөхийн өмнө: УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж буй хэн, хэн юу өгүүлэв
Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ
Гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг онилон залилж байна
ОХУ-ын тал энгийн 92 автобензинийг 60 орчим мянган тонноос илүү өгч чадахгүй гэжээ
Хуульч Б.Гүнбилэг ил цагаанаар улстөрчдөөс ажил гуйдаг болсон уу?!
Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ
АТҮТ: Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
Хайнань чөлөөт худалдааны боомт нээлттэй бодлогоо эрчимжүүлнэ
Мансуурсан үедээ танихгүй иргэнийг хутгалж гэмтээсэн этгээдийг шалгаж байна
2025 оны оны "Онцлох хүн"-ээр Улсын арслан Б.Орхонбаяр тодорчээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоолоо
БНСУ-д монголын элчин сайдын яамны ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж осол гарагажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ
Б.Энхтүвшин: Ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо
ТАНИЛЦ: Дэд сайд нараасаа хамгийн их хөрөнгөтэй Г.Дашнямын ХОМ
МАН-ын дархлаагүй Ерөнхий сайдад даапаалуулж суудаг АН-ын дарга гэж байхгүй…
Талийгаач хүүгийн аав Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш. Бид хүүгийнхээ үхлийн жинхэнэ үнэнийг л олмоор байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.