2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI суурилсан камераар зөрчил илрүүлж, нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ

1 цаг 53 минутын өмнө

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI суурилсан камераар зөрчил илрүүлж, нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ.

Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс программд алдаа гарахгүй гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой юм байна.

2026 оноос эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийн тусламжтайгаар

  • хурд хэтрүүлэлт
  • гэрэл дохионы зөрчил
  • чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил
  • эгнээ байр буруу эзэлсэн зөрчил
  • автобусны буудал дээр зогссон зөрчил
  • зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн, урсгал сөрсөн зөрчил
  • түр буюу удаан зогсох хориотой хэсэгт тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчил
  • явган хүний зам дээр, ногоон байгууламж, орц гарц хаасан автомашины хөдөлгөөнд албан ёсоор торгуулийн арга хэмжээ авдаг болно.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.