Э.Боргилмаа: ЭХ-ийн 13.14 хүний нэр төрийг ямар мэдээллээс хамгаалах гэж байгаа нь асуудал дагуулсан

1 цаг 48 минутын өмнө

Э.Боргилмаа: ЭХ-ийн 13.14 хүний нэр төрийг ямар мэдээллээс хамгаалах гэж байгаа нь асуудал дагуулсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн 13.14 буюу илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах хүртэл ял шийтгэл ногдуулна гэх заалтын ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбоотой тус дунд суудлын хуралд шинжээчээр оролцсон сэтгүүлч З.Боргилмаагаас тодрууллаа.

Тэрбээр "Эрүүгийн хуулийн 13.14 гэх заалт  2020 оны нэгдүгээр сараас нэмэлт өөрчлөлтөөр орж хэрэгжиж эхэлсэн. Худал мэдээллээс юуг хамгаалах гээд байгаа вэ гэдэг нь бусдын нэр хүнд, алдар төрийг хамгаалах зорилготой заалт гэж байгаа. Хүний нэр хүнд Үндсэн хуулиар олгогдсон хамгаалах эрх чөлөө мөн. Гэхдээ ямар гэмт хэргээс хамгаалах вэ гэдэг нь 13.14-ийн заалтаар хамгаалж чадахгүй нь сүүлийн таван жилийн практик харуулж байна.

Хүний нэр төрийг ямар мэдээллээс хамгаалах гэж байсан нь асуудал дагуулсан. Энэ нь үзэл бодол, итгэл үнэмшил, байр суурь, шүүмжлэл, хэвлэл мэдээллийн хяналтын эрх үүргээ хэрэгжүүлэхэд энэ заалт хязгаарлалт болсон. Мэдээллээс хамгаалаад байгаа тэр заалт хэрэгжих хугацаанд үүссэн гомдлыг шалгахдаа тухайн мэдээллийг үнэн худлыг тогтоохгүй байсан. Бусдын нэр хүндийг ч хамгаалж чадахгүй байсан. ҮХЦ дээр Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын талаар иргэн, сэтгүүлчид гомдол гаргасны дагуу дунд суудлын хуралдаан зарлахад би шинжээчээр ажилласан. Гэтэл худал мэдээлэл тараах нь өөр хэрэг байна. Доромжлол гүтгэлгээс бусдын нэр төрийг хамгаалах нь өөр байна гэж үзсэн. Одоогийн Эрүүгийн хуульд худал мэдээллээс бусдын нэр төрийг хамгаалах гэж заалт байхгүй. Гомдлыг хэлэлцэх явцад би шинжээчээр ажилласан. Мэдээллээс бусдын нэр төрийг хамгаална гэх зүйл нь иргэдийн үзэл бодлыг хязгаарласан. Үзэл бодлоо илэрхийлэхийг нь хязгаарласан.

Хараат бус хэвлэл мэдээлэл хяналтын үүргээ гүйцэтгэхэд нь хязгаарлалт болж байсан. Иргэдийн мэдээ мэдээлэл авах, мэдээлэл хайх хүлээн авах эрхийг зөрчиж байна. Энэ эрхийг хангахын төлөө ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг мөн зөрчиж байна хэмээн үзэж гаргасан гомдлыг ҮХЦ дунд суудлын хуралдаанаар хүлээн авсан.  ҮХЦ маргааныг хүлээн авахдаа маш олон шинжээч томилсон. Хүний эрх, олон улсын байгууллагаас тайлбар авч, өргөн хүрээнд дүгнэлт гаргасан" гэлээ. 

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.