Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна

1 цаг 51 минутын өмнө

Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна

2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна. Үүнээс

- АИ-92 автобензин 144 вагон буюу 8640 тонн,

- АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн,

- ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2420 тонн тус тус байна.

Буух өртөөдөөр авч үзвэл, Толгойт өртөөнд 61 вагон, Улаанбаатар өртөөнд 13 вагон, Эрдэнэт өртөөнд 4 вагон, Дархан өртөөнд 2 вагон, Сүхбаатар өртөөнд 15 вагон, Замын-Үүд өртөөнд 38 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд нийт 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал,

Сүхбаатар боомтоор

- АИ-92 автобензин - 33 вагон буюу 2032 тонн

- Дизель түлш - 115 вагон буюу 7197 тонн

Эрээнцав боомтоор

- Дизель түлш 63 тонн

Замын-Үүд боомтоор

- Дизель түлш - 1597 тонн тус тус орж ирээд байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.