16 настай охины амь насыг хохироосон хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлжээ

2 цаг 31 минутын өмнө

16 настай охины амь насыг хохироосон хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлжээ

​​​​​​​

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн байцаалт дуусаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Мөн хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татжээ.

Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа бөгөөд шүүгчдийг томилсны дараа тодорхой болох юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2025 оны есдүгээр сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлгээс "Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан" гэх үндэслэлээр яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.