“Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг дэлхий даяар цацаж эхэллээ

2 цаг 24 минутын өмнө

“Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг дэлхий даяар цацаж эхэллээ

“Нэтфликс”-ийн “Physical: Asia” шоуны багийнхан Монголд тусгай нэвтрүүлэг бэлтгэхээр өнгөрсөн сард манай улсад ирсэн билээ.

Тэд Монголын өвлийн аялал жуулчлалд зориулан “Physical Asia: Welcome to Mongolia” буюу “Монголд тавтай морил” дөрвөн ангит нэвтрүүлэг хийж, Өмнөд Солонгост цацсан. Тэгвэл өнөөдөр /2026.01.02/-өөс дэлхий дахинд англи хадмалтай үзэх боломжтой болж байна.

Нэвтрүүлэгт улсын арслан Б.Орхонбаяр, уран нугараач Э.Лхагва-Очир, Өмнөд Солонгосын холимог тулааны тамирчин Ким Дон Хён, Австралийн хүчтэн Эдди Виллиамс, Өмнөд Солонгосын кроссфитийн шилдэг тамирчин Амотти нар оролцсон билээ.

Оролцогчид “Physical: Asia” шоуны Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаярын зохиосон маршрутын дагуу нэвтрүүлгийн зургийг авсан бөгөөд монголчуудын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцаж, уран нугараач Л.Лхагва-Очирын тусгай үзүүлбэрийг үзэхийн сацуу үндэсний сурын харваа болон бусад сонирхолтой хөтөлбөрт хамрагдсан байна.

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.