
Шинэ оны босгон дээр төрийн гурван өндөрлөг олон нийтэд хандан, мэндчилгээ дэвшүүлдэг. Тэд мэндчилгээндээ ямар агуулгыг тодотгож, шигтгэж, ямар биеийн хэлэмж үзүүлэх вэ гэдэгт олон нийт анализ, дүгнэлт хийх нь бий. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар энэ жил шинэ оны мэндчилгээгээрээ дамжуулан юу гэж амласныг онцлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн “анхааруулга”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ тун даруухан байлаа. Түүний мэндчилгээнд ирээдүйн амлалт бараг үгүй. Улстөржсөн өнгө аяс, эдийн засгийн тухай дүгнэлт байсангүй. Харин анхааруулга маягийн агуулга багтаасан нь “Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байгаа ч 2025 он монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсэн үйл явдлаар дүүрэн он байлаа” гэв. Мөн тэрээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүллээ. Буянт мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч эхэллээ” хэмээн төслүүдийнхээ үр дүнгийн талаар дурдав. Ингээд ирж буй шинэ ондоо төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе хэмээн уриалж, Даян дэлхий амар амгалан байх болтугай гэдэг агуулгыг шигтгэсэн байлаа.
УИХ-ын дарга Н.Учрал “чөлөөлөх”-өө амлав
Парламентын спикерээр томилогдоод нэг сар гаруйхан хугацааг үдээд байгаа УИХ-ын дарга Н.Учралын шинэ жилийн мэндчилгээ нэлээд өвөрмөц байлаа. Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг дээр ажиллах явцдаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа амьдрах, сурах, боловсрох эрхийг төр бүрдүүлэх ёстой гэдэг мессежийг өгөв. Тэрээр “2026 онд УИХ хүний эрх, хүүхдийн эрхийн торгон мэдрэмжтэй байж, “Чөлөөлье” үзэл санаан дор төрийн хууль, бодлогоор иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлан хамгаалж ажиллана” гэж амлав. Мөн “Чөлөөлөх бодлого бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг баталгаатай эдлэх эрх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм. Чөлөөллийн санаачилга бол төрийн хүнд суртлаас хүний эрх, эрх чөлөө, иргэдийнхээ эдлэх ёстой эрхийг чөлөөлөхийн төлөө олон талаас нь шүүн тунгааж бодож боловсруулсан иж бүрэн стратеги юм. Учир нь “хүний эрх таны эрх, улсын эрх иргэний эрх” гэдгийг онцолсон юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийг тэгш хуваарилна
Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн ордон байрлах албаны өрөөнөөсөө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээ яг зургаан минут үргэлжилсэн. Тэрээр мэндчилгээнийхээ эхэнд “Нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.доллар, гадаад валютын нөөц долоон тэрбум ам.доллар, зээлжих зэрэглэл нэмэгдэж Монгол Улсад итгэх итгэл эрс сэргэсэн” хэмээн онцоллоо. Түүнчлэн нүүрсний 581 гэрээг ил болгож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлийн хүрээнд 160 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж 85 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлээд байгаа гэв. Мөн “Төгрөг нуур”, “Төмөртэйн овоо” зэрэг ордуудыг төрдөө буцааж авсан. Стратегийн ордууд болон “олон овоод”, “Бор тээг”-ийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг нь бодитойгоор хүртээнэ” гэж амлалаа. Мөн Засгийн газар иргэдээ хуурч, бодит байдлыг гоёж будахгүй. Мөн гарч буй ахиц дэвшлийг үгүйсгэж, итгэл найдварыг мохоохгүй” гэсэн үгийг шигтгэлээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 1 (7743)
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn



Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
Сэжигтэн М.Б-ыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож цагдан хорьжээ
Өнөөдөр цэргийн бүртгэл эхэллээ
Д.Баярхүү: Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой (2)
Г.Занданшатар 2027 оныхоо сурталчилгааг хоймор нутгаас эхлэв үү?
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй
О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол "Монгол Мадуро"-г бий болгож буй хөрс
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсжээ
БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмааг албан үүргээс нь чөлөөлжээ
Насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгоно
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ
Мадуро өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ
ТАНИЛЦ: Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Ч.НОМИН: МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭРГЭЛТЭЭР ДЭЛХИЙН ШИЛДЭГ 20 ОРНЫ НЭГЭЭР НЭРЛЭГДЛЭЭ
Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ…
Тогтворгүй байдлаас тогтолцооны өөрчлөлт рүү “гулсаж” мэдэх 2026 оны улс төр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно
Оны төгсгөлд Ж.Батзанданг өндөр цалинтай, ажлын албатай албан тушаалаас нь чөлөөлжээ
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна
Увс аймагт менингитийн халдвар авсан таван настай хүүхдийн биеийн байдал хүнд байна гэв
Энэ сарын хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Энэ сарын 8-ны дотор бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголт авна
"Би бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа хүн гэтэл хайртай гэр бүлийг минь хядчихлаа"
УИХ-ын дарга нам бус байх шаардлага Н.Учралыг Ерөнхий сайдын суудал руу шахах нь ээ…
"Сүрийг дарагч" хэмээх гал морин жилийн шинийн 1-н хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар машинаа жолоодсон 25 гэмт хэргийг илрүүлжээ
Дотоодын цэргийн штабын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ж.Мөнхсолонгыг томилжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.