
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөв, нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт хамаарах хууль, тогтоомжууд албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
БАГШ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Энэ оноос Төсвийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар эмч, багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой шийдвэрүүд тусгагдсан билээ. Тодруулбал, багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50 хувь буюу 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан билээ.
Улмаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр ирэх 2026 онд багшийн цалинг 70 орчим хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр төсөвт 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад буй билээ.
Мөн түүнчлэн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг тусгасан.
ЭМЧ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Төсвийн тухай хуулиар эмч нарын цалингийн асуудлыг ч орхигдуулаагүй юм. Тодруулбал, эмч, ажилтны үндсэн цалинг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл 9 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг нь суулгасан. Засгийн газрын зүгээс энэ ондоо багтааж 75 хувь нэмэгдүүлэхээр болсон гэдгээ зарласан байдаг бөгөөд цаашдаа 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх юм.
НДС-ААС ОЛГОХ БҮХ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ
Засгийн газар 2025 оны отгон хуралдаанаараа 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталсан юм. Тодруулбал, НДС-гаас олгох бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Эл Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧИЙГ AI-ААР ИЛРҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦНО
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцож эхэллээ. Тодруулбал,
- Хурд хэтрүүлэх,
- Гэрэл дохио зөрчих,
- 1-р эгнээгээр явах,
- Эгнээ байр буруу эзлэх,
- Автобусны буудал дээр зогсох,
- Үргэлжилсэн шугам давах,
- Урсгал сөрөх,
- Хориотой газар зогсох,
- -Явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцох юм. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН НЭМЭГДЛИЙГ 10 ХУВИАР НЭМНЭ
Засгийн газрын түвшинд хэд хэдэн тогтоолууд мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоол батлагдсан. Ингэснээр эл тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж, мөрдөхөөр болсон юм. Ингэснээр онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмэгдэж байна.
36 САРЫН ТЭТГЭМЖИЙГ ӨВЛҮҮЛНЭ
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн.
Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм. Тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх буцалтгүй тусламжийг нь түүний ар гэрт олгож байх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргасан бөгөөд эл тогтоол нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.
БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙД
1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль
2. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай
3. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай
4. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай
5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай
9. Засгийн газрын 2025 оны 65 дугаар тогтоол "Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр"


Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ
Дөрвөн настай хүүхэд үхрээ хариулж яваад мориноосоо унаж амиа алджээ
Өнөөдрөөс сүлжээ дэлгүүрээр НӨӨЦИЙН МАХЫГ худалдаалж эхэлнэ
"Сумын сурагчид улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцдог болно"

Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлж, 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэв
Г.Уянга: Эрчүүдийн өс
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын төв асарт 30 рестораны 200 гаруй тогооч 18 улс, үндэстний хоол, уух зүйлсээр үйлчилнэ
Өөрсдөдөө халтай хуулийнхаа “өргөс”-ийг түүх ганцхан боломж ГИШҮҮДЭД үлдлээ
Нарагийн бодлыг хэн, юу өөрчлөв?
Ирэх даваа гарагаас төрийн байгууллагууд 07:00-17:30 цагийн хооронд ажиллаж, нэг өдөр зайнаас ажиллана
Бямба гарагийн өглөөнөөс Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно
Улаанбаатар хот бол залуусын хот, урлагийн уур амьсгал, баярын үеийн уламжлалт арга хэмжээ өвөрмөц санагддаг
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо
Скүүтер, мопедоор зорчиж яваа хүнд жолооч нар авто замын баруун хөвөөг чөлөөлж өгөх зохицуулалттай болж байна
Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн төслийг УИХ баталбал Цэцэд өргөдөл гаргана
МАН-ын генсек Я.Содбаатар олимпод Монголын багийг ахална
Mezone аппликейшны анхны уран бүтээл “Тамын диваажин” ОАУСК нээлтээ хийнэ
Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ
Тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдэд 6984 литр түлш олгоод байна
Нэр бүхий этгээдээс 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авчээ
Ерөнхий сайд "Татварын багц" хуулиа эгүүлэн татав
Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад амыг нь барьдаг харгис татвар
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?
1551 байршилд камер ажиллаж байна. Үүнийг 1856-аар нэмэгдүүлнэ
"Намайг дагуулаад яваач" драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан
Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэхийг 56.4 хувийн саналаар дэмжлээ
Д.Пүрэвдаваа: Энэ хууль батлагдвал нэлээд олон гишүүн Ерөнхийлөгч болон намаас хараат болно
ТАНИЛЦ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр
Чуулганы ирц: Чөлөөтэй дөрөв, есөн гишүүн гадаад томилолттой байна
Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно
"БНСУ-ын иргэн осгож нас барсан байж болзошгүй" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ
"НАР-АНИР" ХАМТЛАГ БНСУ-Д БОЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ФИНАЛЫН ШАТАНД ШАЛГАРЧЭЭ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.