"Сүрийг дарагч" хэмээх гал морин жилийн шинийн 1-н хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо

1 сар 5. 12:03

"Сүрийг дарагч" хэмээх гал морин жилийн шинийн 1-н хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо

17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улирч, гал морин жил гарах гэж байна. "Сүрийг дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохионо.

Төгсбуянтын зурхайн цаг тооны бичигт дурдсанаар модон могой жилийн өвлийн адаг сарын 30-н буюу битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт тохиож байгаа юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд зааснаар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амардаг уламжлалтай. Хоёрдугаар сарын 18-ны Лхагва, 19-ний Пүрэв, 20-ны Баасан гарагт бүх нийтээрээ амрах нь.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.