
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бол Америкийн төдийгүй дэлхийн улс төрд ихээхэн нөлөөтэй. 11 оноос Сенатын гишүүнээр олон жил ажилласан. 25 оноос Трампын засаг захиргааны тангараг өргөсөн Төрийн нарийн бичгийн дарга болсон. Тэр болтлоо БНН-аас Флорида муж улсаа төлөөлөн АНУ-ын Сенатын гишүүнээр ажилласан.
Тэрээр Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгахын тулд шахалт үзүүлэх талаар Трампын засаг захиргааны гол хүн нь. Тодорхой хэлэх юм бол: Венесуэлийн Засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийхийг дэмжихийг санал болгосон. Мадурод анхааруулга өгч байсан. Тэрийг нь хүлээж аваагүйгээс дараагийн алхам “Шөнийн алх” ажиллагааг явуулсан. Одоо Куба, Аргентин, Иранд энэ шиг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Өмнөхөн болсон БНСУ, Японы үйл явдлуудад ч Марко Рубио хамаатай.
Ерөнхийлөхөд: Марко Рубио бол улс төрийн хатуу тоглогч. Тэр хэлсэн л бол хийдэг. Энүүгээрээ алдартай улстөрч, мөнхүү стратегич.
Марко Рубио: 17 оны хоёрдугаар сарын 27-нд Сенатын гишүүн байхдаа АНУ-ын Конгресст: ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Вашингтон хот дахь “Висконсины өргөн чөлөө” гудамжийг “Борис Немцов плаза” болгон өөрчлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Дараагаар нь: 18 оны арванхоёрдугаар сарын 20-нд: АНУ-ын цэргийг Сириэс гаргах тухай Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг буруушааж: Энэ нь Туркийн цэргүүд Курдуудыг хоморголон устгахад хүргэнэ гэж мэдэгдсэн. Тэрийгээ: Сирид Ираны нөлөө нэмэгдэнэ гэх таамагтайгаа уяж, энэ нь Сири Израиль хоёрын дунд зэвсэгт мөргөлдөөнд хүргэнэ гэж урьдчилан харж чадсан.
22 оны долдугаар сард: Сенатор Скотт, Крамер нартай хамтран ОХУ-аас БНХАУ руу шатахуун тээвэрлэж буй усан онгоц даатгагчдын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг АНУ-ын Конгресст өргөн барьж байсан.
Марко Рубио Монголд ч анхаарал тавьдаг. Монголын ардчилалд гэх нь зохилтой.
Тэрээр 21 оны тавдугаар сарын 4-нд Төрийн нарийн бичгийн дарга Блинкенд Монголын талаар захидал бичиж хүргүүлж байв. Тэгэхдээ Сенатын гишүүн байсан. Тэрэндээ: Монголын эрх баригч МАН-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж сөрөг хүчин АН-ыг хуваах байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулж сонгогдсон гэж байжээ.
Тэр захидлыг хүргэе. Захидалд: Монгол Улс болон тус улсын ардчиллын ирээдүй хойчид сөргөөр нөлөөлж болзошгүй улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх санаа зовнилоо илэрхийлж танд өнөөдөр ийнхүү хандаж байна. Авторитарт дэглэм бүхий ОХУ, БНХАУ хоёр хөршийн завсарт, Монгол Улс дахь нөлөөллөө тэлэх, өөрт хамааруулах өмнөд хөршийн эртний санаархал өдгөө ч амь бөх оршин байх магадлалтай өнөөгийн амаргүй нөхцөлд Монгол Улс ардчиллын замаар зүтгэж чамгүй амжилтад хүрсэн болохыг та мэднэ.
Монгол Улс дахь ардчиллыг бэхжүүлж хөхиүлэн дэмжих явдал АНУ-ын ашиг сонирхолд нийцэж ирсэн. Сүүлийн үед Монголын УИХ, шүүх засаглал, Ерөнхийлөгчийн зүгээс маргаан дагуулсан үйлдэл гаргаж буйг, тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яаравчлан нэмэлт өөрчлөлт оруулж бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших, сонгогдох эрхийг хориглосон, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад тотгор учруулсан үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн, Ерөнхийлөгчийн зүгээс эрх баригч МАН-ыг тараах асуудлаар Дээд шүүхэд давж заалдсан зэрэг хэрэг явдлыг онцлон дурдахаар байна. Эдгээр үйлдэл нь зургадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх улс төрийн хямралд хөтлөх эрсдэл дагуулж байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан, Төрийн Департаментын зүгээс улс төрийн бүх намуудтай яриа хэлэлцээр үүсгэж, тэдний дунд улам гаарч буй зөрчилдөөн, хурцадмал байдлыг намжаах, шүүхээс аль нэг иргэний улс төрийн сонгуульд оролцох эрхэд халдахаас урьдчилан сэргийлэх, улс төрийн аливаа нам сонгосон этгээдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж санал хураалгах эрхээ эдлэх, шүүх засаглалын хараат бус байдлыг хөхиүлэн дэмжих зорилтын хүрээнд хамтран ажиллахыг бид хичээнгүйлэн хүсэмжилж байна. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/ -тай хамтран ажиллаж сонгуульд саналаа өгч дуу хоолойгоо илэрхийлэх монгол иргэдийн чадамжид саад болох алив оролдлогыг баримтжуулах чиг үүрэг бүхий олон улсын ажиглагчдын баг томилж богино хугацааны гэрээ байгуулж санхүүжилт олгох асуудлыг харгалзан үзэхийг хүсье. Хугацаа тулгаж Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь иргэдийн Засгийн газарт итгэх итгэлийг эвдэж, тогтворгүй байдлыг өдөөх эрсдэлтэй.
Түүнчлэн эдгээр үйл ажиллагаа шат дараалж гинжин хэлхээ байдлаар өрнөж байгаа нь зарим монгол удирдагчид авлига өгөх, үгсэн хуйвалдах замаар Монгол Улсын ардчилал, эрх зүйт төр, шүүх тогтолцооны үр нөлөөг алдагдуулах гэсэн Хятадын Коммунист намын санаархалд улам автагдах эмзэг байдлыг өдөөж буйд бид санаа зовниж байна.
16 оны 11 дүгээр сард Дээрхийн гэгээн Далай лам тус улсад айлчилсны дараа Хятадын Коммунист намын зүгээс Монгол Улсад эдийн засгийн санкц үзүүлсэн. Гадаад харилцааны сайд, улстөрч Цэндийн Мөнх-Оргил Бээжингийн шаардлагад автаж Далай ламыг Монгол Улсад дахин айлчлахыг хориглох мэдэгдлийг олон нийтийн өмнө хийсэн. Төвөдийн Буддын шашин нь Монгол Улсын зохилох байр суурьтай шашин бөгөөд монголчуудын олонх нь Далай ламыг сүсэглэн дагадаг. Энийг харгалзан үзвэл энэ нь цочром мэдэгдэл байсан. 17 оны 12 дугаар сард эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан Бээжингийн нэгэн сэтгүүлчид “Бид Хятадын Коммунист нам болон Хятад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахын төлөө хичээнгүйлэн зүтгэх болно” хэмээн хэлж байсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үүнтэй төстэй мэдэгдлийг 21 оны 3 дугаар сард намынхаа 100 жилийн ойн үеэр хийж байсан гэсэн мэдээ бий. Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист нам болон МАН-ын хооронд хэд хэдэн удаа албан ёсны яриа хэлэлцээ хийж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон өндөр түвшний бусад албаны хүмүүс оролцсон байдаг.
Ардчиллыг хөхиүлэн дэмжих асуудал нь манай улсын гадаад бодлогын цөм бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятадын Коммунист нам болон авторитат дэглэм бүхий бусад хүчнүүдийн зүгээс дэлхий даяар ардчиллын үнэт зүйлсийг үгүй хийхийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд онцгойлон анхаарах асуудал болно.
Бид АНУ болоод Монгол Улсын харилцааг бэхжүүлж Монгол Улс дахь ардчиллыг бэхжүүлэх арга замуудыг эрэлхийлэх асуудлаар та бүхэнтэй цаашид хамтран ажиллана хэмээн найдаж байна. Таныг хүндэтгэсэн: АНУ-н сенатын гишүүн Марко Рубио, АНУ-н сенатын гишүүн Патрик Леахи гэсэн байна.
Энэнээс үзэх нь ээ: Марко Рубиогийн авторлаж, АНУ-аас хэрэгжүүлж байгаа, үргэлжилж болзошгүй үйл ажиллагааны давлагаа Монгол Улсыг ч хамарч магадгүй.
Базах нь ээ: Марко Рубио 27 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжих өндөр магадлалтай бөгөөд ОХУ, БНХАУ-ын дундах Монгол Улсад нөлөөгөө тогтоохыг хүсэх нь гарцаагүй. Хэрэвзээ тэгэх юм бол тэр нь гурван сонгууль дараалж коммунистуудын гарт байгаа Монголыг чөлөөлөх том өөрчлөлтийн эхлэл болно…
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН


Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
Ц.Элбэгдорж: Өнөөгийн бүх хулгай, авлигыг гардан эхлүүлсэн хүн ийм юм ярьж зогсох гэж...

ЗХУТ: AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй
Авлига цэцэглэсэн гаалийг эрх зүйч, улс төрийн ажилтан П.Дэлгэрнаран цэгцэлж чадах уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
Шахмал түлшээр "ногдол ашиг" хүртэж буйгаа та мэдсэн үү?!
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулна
V улирлын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна
“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ
Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв
ЕРӨНХИЙ САЙД: Хэвтэрт байгаа хүнийг зөөж авч ирж, хурууны хээ авсан үйлдэлд УБЕГ уучлал гуйх ёстой
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн байж болзошгүй “Б” гэгч этгээд нь биедээ үргэлж хутгатай явдаг байсан гэв
ТАНИЛЦ: 2025 онд батлагдсан онцлох хуулиуд
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
Сэжигтэн М.Б-ыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож цагдан хорьжээ
Өнөөдөр цэргийн бүртгэл эхэллээ
Д.Баярхүү: Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой (2)
Г.Занданшатар 2027 оныхоо сурталчилгааг хоймор нутгаас эхлэв үү?
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй
О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол "Монгол Мадуро"-г бий болгож буй хөрс
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсжээ
БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмааг албан үүргээс нь чөлөөлжээ
Насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгоно
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ
Мадуро өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ
ТАНИЛЦ: Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.