- Популизм хэзээ цэцэглэдэг вэ гэхээр ажилгүйдэл ихсэх үед. Ажилгүй хүн бодлого сонсохоос илүү бэлэн амлалт сонсохыг хүсдэг. Ингэж л популистууд “төр та нарыг тэжээнэ”, “мөнгө өгнө”, “өрийг чинь тэглэнэ” гэдэг үгээр гарч ирдэг -
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та саяхан “Монгол Мадуро” нэртэй лайв хийж, Венесуэлд өрнөж буй үйл явдлыг Монголын бодит нөхцөл байдалтай харьцуулан нэлээд хурц байр суурь илэрхийллээ. Яриагаа үүнээс эхэлье. Та яагаад заавал Мадурогийн жишээг татав?
-Венесуэлийн өнөөгийн нөхцөл байдал бол популист удирдлага улс орныг хаашаа хүргэж болдгийн бодит жишээ. Мадуро бол зүгээр нэг дарангуйлагч биш. Тэр бол мэдлэг боловсролгүй, гадаад бодлогын ур чадваргүй, системийн үнэ цэнийг ойлгоогүй хүн байсан. Байгалийн баялаг ихтэй улс байж ядуурч, олон улсын тавцанд шахагдаж, эцэстээ гадны тусгай ажиллагааны бай болж байна. Эндээс бид нэг зүйлийг ойлгох ёстой. Улс орны хувь заяа ганц хүний амлалт, ганц удирдагчийн “ард түмэнд таалагдах” бодлогоор явдаггүй. Харин системээр явдаг. Системгүй улс Мадуро шиг төгсөнө.
-Та “Монгол Мадуро” гэж тодорхойлсон. Монголд яг ямар үзэгдлийг ингэж нэрлээд байна вэ?
-Монголд сүүлийн 30 гаруй жилд популизм гүн суусан. “Баялгийг ард түмэнд тараана”, “Хүн бүрд мөнгө өгнө”, “Төр бүхнийг даана” гэдэг үг бол хамгийн аюултай үг. Монголын хамгийн анхны институцичилсэн популизмыг би Санжийн Баяр гуайгаас эхлэлтэй гэж хардаг. Байгалийн баялгийг хуримтлал биш, тараалт болгож ойлгуулсан. Өнөөдөр үр дагавар нь юу байна вэ. Баян байх нь гутамшиг, ядуу байх нь бахархал болчихсон. Баян хүн болгонд “луйварчин” гэсэн шошго наадаг. Харин ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол Монгол Мадурог бий болгож буй хөрс.
-Та Америкийн жишээг олонтаа дурдсан. Америк юугаараа өөр байна гэж харж байна?
-Америк тогтолцоогоо үхтлээ хамгаалдаг. Ерөнхийлөгчөө муулж болно, бодлогыг нь шүүмжилж болно. Харин систем рүү нь дайрдаггүй. Шүүх, тагнуул, прокурор, цагдаа бол төрийн тулгуур. Тэднийг нийтээрээ гутааж, үгүйсгэдэг соёл Америкт байхгүй. Монголд харин эсрэгээрээ. Авлигатай тэмцэх нэрээр системээ нураах гээд байна. Цагдаагаа нулимж, шүүгчээ доромжилж, прокурорыг дайсан мэт хардаг. Ингэж системийг сулруулбал эцэстээ хэн хожих вэ. Мэдээж популистууд л хожно.
-Д.Энхбатын хэрэг, тагнуулын байгууллагын задралын талаар ч дурдсан. Ямар санаа хэлэх гээд байна вэ?
-Аль ч улсад нууц ажиллагаа байдаг. Алдаа гарч болно. Гэхдээ төр өөрийнхөө системийг олон нийтийн өмнө нүцгэлж, задлаад, бие биенээ илчилж эхэлбэл тэр улс удахгүй суларна. Манайд тагнуулын ажиллагааг улс төр болгож, олон улсын шүүхэд өөрсдөө нэр дэвшүүлсэн. Энэ бол системээ дотроос нь эвдсэн үйлдэл. Үүний үр дагавар өнөөдөр ч харагдаж байна.
-Эдийн засгийн талаар ярья. Та бэлэн мөнгө тараах бодлогыг хатуу шүүмжилдэг. Яагаад?
-Бэлэн мөнгө бол хөгжлийн бодлого биш. Хүн бүрд нэг сая төгрөг өглөө гээд хэн ч баяжихгүй. Арван хүн хоорондоо тэр мөнгөө эргүүлээд л дуусна. Харин инфляци өснө, баялаг үнэгүйднэ. Харин тэр мөнгийг боловсролд, эрүүл мэндэд, дэд бүтцэд, ажлын байранд оруулбал үрждэг. Зам тавина, үйлдвэр барина, хуримтлал бий болгоно. Гэтэл бид эсрэгээр нь явж байна.
-Шатахуун, нефтийн бодлогын талаар та нэлээд шүүмжилсэн. Яг юу хийх ёстой гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, эх үүсвэрээ олон болгох ёстой. Нэг улсаас 100 хувь хамааралтай байж болохгүй. Хоёрдугаарт, хадгалах сав, нөөцийн бодлого хэрэгтэй. Хямд үнэтэйг авдаг нь авна, үнэтэйг нь авах хүн ч байна. Сонголт байх ёстой. Гэтэл өнөөдөр бид мөрөөдлийн агуулах ярьсаар сууж байна. Энэ хооронд шатахууны хомсдол нүүрлэж байна. Энэ бол бодлогогүй, популист сэтгэлгээний үр дүн.
-Та боловсролын бодлогын талаар ч ярьсан. Улстөрчдийн хүүхдүүдийн асуудлыг онцолсон шүү дээ.
-Хэний хүүхэд байх нь хамаагүй. Мэдлэгтэй, чадвартай бол төрөөс дэмжих ёстой. Өнөөдөр “даргын хүүхэд” гэдэг шалтгаанаар зээл авах боломжийг хааж байгаа нь өөрөө ялгаварлалт. Үндсэн хуулийн эсрэг. Бид Монгол Мадурог солихыг хүсвэл мэргэжлийн, боловсролтой давхаргыг бий болгох ёстой. Тэр нь атаархлаар биш, бодлогоор бий болдог. Эцэст нь хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт, популист амлалт өгдөг улстөрчдийг дэмжихээ болих хэрэгтэй. Хоёрдугаарт, бэлэн мөнгөний тараалтаа зогсоох ёстой. Гуравдугаарт, төрийн системээ нураах биш, сайжруулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, геополитикийн энэ хүнд үед монголчууд эв нэгдэлтэй байх ёстой. Монгол Улс Мадурогийн замаар явах уу, эсвэл системтэй, бодлоготой улс болох уу гэдэг нь бидний сонголтоос шалтгаална.
-Популизм хүчээ авахад ажилгүйдэл, халамжийн бодлого их нөлөөлдөг гэж ярьдаг. Үүнийг жаахан тодруулбал?
-Популизм хэзээ цэцэглэдэг вэ гэхээр ажилгүйдэл ихсэх үед. Ажилгүй хүн бодлого сонсохоос илүү бэлэн амлалт сонсохыг хүсдэг. Ингэж л популистууд “төр та нарыг тэжээнэ”, “мөнгө өгнө”, “өрийг чинь тэглэнэ” гэдэг үгээр гарч ирдэг. Монголд өнөөдөр ажилгүй, тогтворгүй орлоготой хүмүүс олширсон. Энэ бол Монгол Мадурог төрүүлэх хамгийн таатай хөрс. Харин ажилтай, мэргэжилтэй, орлоготой хүн популизмд хууртдаггүй. Тиймээс бодит хөгжлийн суурь нь ажлын байр.
-“Тороолын намууд” гэж шүүмжилсэн. Энэ үзэгдэл Монголын улс төрд хэр хор хөнөөлтэй гэж та үзэж байна?
-Маш их хор хөнөөлтэй. Нам гэдэг үзэл санаа, бодлого, институци байх ёстой. Харин манайд намын тамга худалдаж аваад л “ард түмний төлөө” гэж орилдог бүлэглэлүүд бий болсон. Эд нар жинхэнэ популизмыг үйлдвэрлэдэг. Хариуцлагагүй амлалт өгнө, хэрэгжих боломжгүй зүйл ярьж олны уур бухимдлыг ашиглана. Улс төрийг тоглоом болгож, төрийн үнэ цэнийг унагадаг.
-Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах оролдлогуудын талаар та анхааруулсан. Үүнийг яагаад аюултай гэж үзэж байна вэ?
-Сонгууль бол төрийн эрхийг авах цорын ганц хууль ёсны зам. Үүнийг тойрох, “Ард түмний нэрээр” гэх халхавчаар хууль бус үйлдэл хийх нь төрийн эргэлттэй адил. Манайд сүүлийн жилүүдэд “Ард нийтийн санал асуулга”, “Шууд ардчилал” гэх нэрээр Үндсэн хуулийг үгүйсгэх оролдлогууд гарч байна. Энэ бол тогтолцоог нураах үйлдэл. Ийм замаар явбал Венесуэлийн араас орно. Геополитикийн тухайд Орос, Хятадтай холбоотой болгоомжлол их байна. Үүнд бид яг ямар байр суурь барих ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй. Монгол бол дунд нь хавчуулагдсан улс. Ийм нөхцөлд туйлшрал хамгийн аюултай. Нэг талд бүрэн орох, эсвэл нөгөө талд бүрэн орох аль аль нь эрсдэлтэй. Бид эв нэгдэлтэй байж, олон талт харилцааг барих ёстой. Хөршүүдтэйгээ тэгш харилцаж, ашигтайг нь ашиглах ухаан хэрэгтэй. Харин дотооддоо хагаралтай, популист удирдлагатай байвал гадны нөлөөнд амархан орно.
-Сүүлд асуухад, Монголд ямар төрлийн удирдагч хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Нэгдүгээрт, мэдлэгтэй байх ёстой. Хоёрдугаарт, туршлагатай байх ёстой. Гуравдугаарт, системийг хүндэлдэг байх ёстой. Гоё үгтэй, шоу хийдэг, ууртай, дайрч давшилдаг хүн удирдагч биш. Улс орныг ухаалгаар, хуулийн хүрээнд, урт хугацааны бодлогоор авч явдаг хүн л жинхэнэ удирдагч. Ер нь систем гэдэг бол хувь хүнээс үл хамаарах тогтолцоо. Шүүх ажилладаг, хууль үйлчилдэг, төрийн байгууллагууд хоорондоо хяналттай байдаг бүтэц. Хувь хүн явж болно, алдаа гаргаж болно. Харин систем үлдэх ёстой. Систем нурвал улс нурна. Монголд өнөөдөр хамгаалах ёстой хамгийн чухал зүйл бол энэ. Тиймээс манай ард түмэн үнэгүй юманд битгий баярла. Бэлэн мөнгөнд хууртагдах тусам ирээдүйгээ алдаж байна гэсэн үг.
Улстөрчдөөс гоё үг биш, бодлого нэх, зөв үү. Монгол Улс Мадурогийн замаар явах эсэх нь нэг хүний биш, нийт иргэдийн ухамсрын асуудал. Бид ухаалгаар сонговол улс аварна, анзааралгүй орхивол популизм ялна.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН


Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!
Танилц: Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд
Налайх дүүрэгт гэр шатаж, нэг иргэн амь насаа алджээ
МҮИС-ийн эзэд шүүхээр хориглуулсан “Үндэсний” нэрээ “Үндэстний” болгож өөрчилжээ

ЗХУТ: AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй
Авлига цэцэглэсэн гаалийг эрх зүйч, улс төрийн ажилтан П.Дэлгэрнаран цэгцэлж чадах уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
Шахмал түлшээр "ногдол ашиг" хүртэж буйгаа та мэдсэн үү?!
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулна
V улирлын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна
Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш
“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ
Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв
ЕРӨНХИЙ САЙД: Хэвтэрт байгаа хүнийг зөөж авч ирж, хурууны хээ авсан үйлдэлд УБЕГ уучлал гуйх ёстой
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн байж болзошгүй “Б” гэгч этгээд нь биедээ үргэлж хутгатай явдаг байсан гэв
ТАНИЛЦ: 2025 онд батлагдсан онцлох хуулиуд
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
Сэжигтэн М.Б-ыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож цагдан хорьжээ
Өнөөдөр цэргийн бүртгэл эхэллээ
Д.Баярхүү: Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой (2)
Г.Занданшатар 2027 оныхоо сурталчилгааг хоймор нутгаас эхлэв үү?
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй
О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол "Монгол Мадуро"-г бий болгож буй хөрс
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсжээ
БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмааг албан үүргээс нь чөлөөлжээ
Насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгоно
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ
Мадуро өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ
ТАНИЛЦ: Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.