Г.Занданшатар 2027 оныхоо сурталчилгааг хоймор нутгаас эхлэв үү?

1 сар 7. 9:59

Ерөнхий сайд Г.Занданшатар сүүлийн үед уран гэмээр улс төрийн нүүдлүүд хийж байна.  

Бөхөөр бол унаж яваад л босоод ирдэг “мэх”-ийг Г.Занданшатар хэд хэд үзүүлж, Засгийн газраа ч авч үлдэв.  Дараагийн нүүдэл нь юу байх вэ гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татдаг боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллав. Түүний энэ удаагийн орон нутгийн томилолт албаны гэхээс илүү айсуй сонгуулийн сурталчилгаатай адил байв.  Олны дунд трэнд болсон дээлээ өмсөж, Хөвсгөлийн иргэд төрийн албан хаагчидтай уулзалт хийв.  Ингэж тэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн  сурталчилгаагаа хоймор нутгаас эхэлсэн ч байж мэдэх юм. 2026 он бол  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөх жил.

Тэр утгаараа сонгуулийн бэлтгэл ажил улс төрийн намууд дотор аль хэдийн эхэлсэн, улам эрчимжиж байна. Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан.

Энэ шалгуурт тэнцэх улстөрчид олон нийтийн дунд рейтинг, нэр хүндээ өсгөхөөр “хөдлөөд” эхэлчихлээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын Хөвсгөлийн уулзалтаас харж болохоор байна.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 3 (7745)



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.