
УИХ-ын намрын ээлжит чуулган 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хаалтаа хийсэн билээ. 75 өдөр хуралдсан тус чуулганаар 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталсан байна.
-Төсвийн хууль-
2026 оны улсын төсвийн төслийг урьд өмнөхтэй харьцуулахад эрдэмтэн судлаачид, иргэд, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэн батлав. Энэ нь татвар төлөгчдийн хичээл зүтгэлээр бүрддэг төсвөө илүү нээлттэй, оновчтой болгох, үргүй зардлыг хэмнэх, нүсэр том төрөөс ухаалаг, цомхон бүтээмжтэй төр болох, зах зээл дэх хэт оролцоог нь хумих, иргэний эдийн засгийн эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийн орон зай нээхийн төлөө улам тууштай баримтлах шинэ хандлага боллоо хэмээн үзэж байна.
Энэ төсвийн хуулиар эмч, багш нарын цалинг ирэх онд үе шаттайгаар 76 хувь, тэтгэврийг инфляцтай уялдуулан 8.6 хувиар нэмэхээр хуульчлан баталсан билээ. Төсөв тэлж, төр данхайхын хэрээр ард иргэд, аж ахуйн нэгжийн үүрдэг ачаа дарамтыг буулгах зорилготой болсон хэмээн зарим судлаач дүгнэж байгаа.
-Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх хуулийг батлав-
Түлш шатахуунаар 100 хувь хараат, саалиа ч, саваа ч бэлдээгүй, гадаад хүчин зүйлсээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг, өртөмтгий байдал үүссэн. Тэгвэл нэг асуудлыг шийдэж ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталжээ.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.9-д “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулах ашиглалтад оруулна” гэжээ. Тэр болтол шатахууны нөөцийг тогтвортой барихын тулд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж яаралтай горимоор батлуулав. Хуулиар Монголбанк стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, газрын тосны бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм. Г.Дамдинням сайд “Ирэх жил 100 сая тонн нүүрс экспортолно. Шатахууны хэрэглээ 20 орчим хувиар өснө. Ойрын таван жилдээ манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин өснө. Тиймээс бид урьдчилж нөөцийн сав бэлтгэн, нөөц бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгоно. Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгоно. Хуулийн үйлчлэх хугацаа таван жил” гэв.
-Малын индексжүүлсэн даатгалын босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв-
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв. Давтамж нь өссөөр буй ган зуд, гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжтой болж байгаа гэв. Монгол Улсад малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59,4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна гэв. Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, малын 7-10 хувь нь тус тус даатгалд хамрагдаж байгаа нь эрх зүйн орчныг шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаа төрийн бодлогын зорилт төдийлөн оновчтой хангагдахгүй байгааг харуулж байна хэмээн үзжээ.
-Оюу Толгойгоос хүртэх өгөөжийг 53 хувиас доошгүй байх тогтоолыг батлав-
“Оюу толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Түр хороо зургаан сарын туршид ажиллаж, хяналт, шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж батлуулав. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байгаа цаг үетэй давхцан батлагдсан тогтоолд Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувиас доошгүй байхыг баталгаажууллаа. Түүнчлэн “Жавхлант”, “Шивээ толгой” ордын ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг баримтлан, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангахуйцаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг, эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа.
Эцэст нь дүгнэхэд, дэлхийд томд тооцогдох “Оюу толгой” бүлэг ордтой холбоотой УИХ, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр болсон юм.



Ж.Батзандан: П.Цагаан даргын гэр бүл жилд 50-60 сая доллар олж байна
Тайланд улсад зорчих иргэдийн анхааралд
ГИХГ-ын иргэдийн мэдээлэл хадгалагддаг найман ширхэг нөүтбүүк алдагджээ
Хэвтрийн дэглэмтэй иргэнд үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагчид хариуцлага тооцох талаар зөвлөмж хүргүүлсэн гэв
Сэрэмжлүүлэг: Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хутгалж, зугтаажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайд осолдож амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
ЗХУТ: AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй
Авлига цэцэглэсэн гаалийг эрх зүйч, улс төрийн ажилтан П.Дэлгэрнаран цэгцэлж чадах уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
Шахмал түлшээр "ногдол ашиг" хүртэж буйгаа та мэдсэн үү?!
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулна
V улирлын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна
Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш
“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ
Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв
ЕРӨНХИЙ САЙД: Хэвтэрт байгаа хүнийг зөөж авч ирж, хурууны хээ авсан үйлдэлд УБЕГ уучлал гуйх ёстой
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн байж болзошгүй “Б” гэгч этгээд нь биедээ үргэлж хутгатай явдаг байсан гэв
ТАНИЛЦ: 2025 онд батлагдсан онцлох хуулиуд
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
Сэжигтэн М.Б-ыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож цагдан хорьжээ
Өнөөдөр цэргийн бүртгэл эхэллээ
Д.Баярхүү: Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой (2)
Г.Занданшатар 2027 оныхоо сурталчилгааг хоймор нутгаас эхлэв үү?
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй
О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол "Монгол Мадуро"-г бий болгож буй хөрс
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.