ЕРӨНХИЙ САЙД: Хэвтэрт байгаа хүнийг зөөж авч ирж, хурууны хээ авсан үйлдэлд УБЕГ уучлал гуйх ёстой

1 сар 7. 14:04

Хэвтрийн асаргаанд байдаг иргэн бүртгэлийн байгууллагад дамнуурга дээр очиж хурууны хээгээ бүртгүүлж буй үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор уучлал гуйхын Ерөнхий сайд Г.Занданшатар санууллаа. Тэрбээр "УБЕГ уучлал гуйх ёстой. Технологийн боломж, шийдлийг ашиглаж төрийн үйлчилгээг аль болох төвөг багатай, чирэгдэлгүй үзүүлэх тал дээр санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй" гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.