Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв

1 сар 7. 14:08

Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд 2026 оны нэгдүгээр сарын 7-ны шөнийн 01.11 цагт 29 настай эх амаржиж, 3.200 гр охинтой болжээ.

Тус автобус 44 зорчигчтой явсан бөгөөд нярайг жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авсан байна. Автобусны жолооч эх, нярайг ойролцоох Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эх, хүүхдийн бие сайн байна гэжээ.

Эсэн мэнд амаржсан ээж, охин хоёрт Авто тээврийн үндэсний төвөөс баяр хүргэж, охиныг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэсэн байна.

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.