
Монголын ганц "саалийн үнээ" гэж олны мэддэг “Эрдэнэт үйлдвэр” нь Оросын мэдэлд 1978 оноос хойш явсан байдаг. Тус үйлдвэрийн 49 хувийг Монголын компани 2016 онд худалдан авч улмаар 2019 оны хавар өнөөх 49 хувийг төрд аван “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчийнх болсон замналтай.
Ингэж төрийн өмчид 100 хувь авсны дараа зургаан сараар хоёр удаа буюу бүтэн жилийн хугацаагаар тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Тэгээд цар тахлын буюу ковидын жилүүдтэй золгосон билээ. Тэгвэл энэ үеэр тус үйлдвэрийн одоогийн Ерөнхий захирал Г.Ёндон 2022 оны есдүгээр сарын 08-нд Ковидын хуулиар томилогдож байв. Тэрхүү 2022 оны үеэс хойш тэнд юу болж байгаа нь бараг л нууцад орчихсон өнөөг хүртэл хаалттай хэвээр буй.
Ийнхүү хаалттай үйлдвэрт Үндэсний аудитын газрын шалгалт оржээ. Уг шалгалтаар Эрдэнэт үйлдвэрээс 116 тэрбум 515 сая төгрөгийн 14 зөрчил илрүүлжээ. Тодруулбал, Аудитаар нийт 116,515.6 сая төгрөгийн 14 зөрчил илэрснээс, 103,097.0 сая төгрөгийн 7 албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн 13,419.6 сая төгрөгийн 7 зөвлөмж өгч ажиллажээ.


Дээрх Үндэсний аудитын илрүүлсэн 14 зөрчлийг задалбал,
-Ачит Ихт ХХК-аас 3 тэрбум 478.2 сая төгрөгийн төлбөрөө авч чадаагүй байна-
- Эрдэнэт үйлдвэр Ачит ихт ХХК-иас 3 тэрбум 478.2 сая төгрөгийн, Эрдэнэт-Ус, ДТС ОНӨХК-ийн 15 тэрбум 167.9 сая төгрөгийн, Өргөө констракшн ХХК- ийн 9 тэрбум 766.2 сая төгрөгийн авлагатай. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэжээ.
- 62 тэрбум 213.2 сая төгрөгийг нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалтын ажилд зарцуулсан гэх ч дэлгэрэнгүй тайлан нь байхгүй аж.
- Белаз хүнд даацын өөрөө буулгагчийн сэлбэг, эд ангийг худалдан авах" тендерт Бүгд Найрамдах Беларус Улсын Белаз Холдинг ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулах албан ёсны эрхтэй Юнайтед мерес машинери ХХК- ийг гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ- ын хүсэлтээр “Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэсэн байдаг. Гэтэл дээрх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн давхар хувь эзэмшилтэй Беллинк ХХК нь Белаз Холдинг ХХК- ийн албан ёсны эрхийг хэрэгжүүлж эхэлсэн нь ихээхэн анхаарал татав. Учир нь Беллинк ХХК-тай тайлант онд автомашины сэлбэг 3 тэрбум 872.1 сая төгрөг, хүнд даацын автомашины цахилгаан тоноглолын сэлбэг 3 тэрбум 749.4 сая төгрөг, нийт 7 тэрбум 621.4 сая төгрөгийн гэрээ байгуулжээ.
Дээрхийг Аудитаар хянаж үзэхэд Беллинк ХХК нь дээрх байгуулсан 2024/05-20-0435, 2024/05-20-0432 дугаар гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүйгээс алданги тооцох нөхцөл бий болсон гэжээ. Эрдэнэт үйлдвэр ХХК (хуучин нэрээр), Ачит Ихт ХХК-тай хүдрийн овоолгыг ашиглаж, үйлдвэрлэсэн катодын зэсийг боловсруулсан борлуулалтын орлогоос авах төлбөрийн хэмжээг 0.5-2.0 хувийн хооронд жил бүр нэмэгдүүлэх байдлаар тохиролцон 2034 он хүртэл ашиглахаар гэрээ байгуулжээ. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ажилдаа хариуцлагагүй хандаж, борлуулалтын дүнг валютын ханштай уялдуулан ашиглалтын төлбөр, түүнээс хэрхэн НӨАТ тооцох эсэхийг гэрээнд нарийвчлан тохиролцоогүйгээс тус үйлдвэрийн тооцоолсон 2015-2024 онд Ачит Ихт ХХК-аас авах 3 тэрбум 478.2 сая төгрөгийн овоолго ашигласны төлбөрийг авч чадалгүй өнөөг хүрсэн гэжээ.
Түүнчлэн Ачит Ихт ХХК-тай Эрдэнэт Үйлдвэр ХХК (хуучин нэрээр) байгуулсан 2010, 2013 оны гэрээгээр талууд харилцан тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нөхөн төлүүлэх, овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг төрийн захиргааны байгууллагуудад даалгасан боловч Ачит Ихт ХХК ногдол ашгийг нөхөж төлөөгүй байгаа аж.
-Зарцуулсан хөрөнгө нь салхинд хийсэхээр болжээ-
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтын хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн ТЭЗҮ-д 4.1 тэрбум төгрөгийг зарцуулсан боловч ажил яваагүй, ашиглалтад ороогүй байна. Ингэснээр хөрөнгө оруулалтын ажлын төсөвт өртөг нэмэгдэх эрсдэл үүссэн, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй болжээ.
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх катодын зэсийн үйлдвэр нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бий болсон орлогоос санхүүжүүлэгч, донор байгууллагын хөрөнгө оруулалт, зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй байх эрсдэл үүсжээ.
-Цалин, урамшууллын олголтоо 40 сая төгрөгөөр хэтрүүлжээ-
- Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар 674.1 сая төгрөг, ОХУ-ын Москва хот дах худалдааны төлөөлөгчийн газар 439.3 сая, БНХАУ-ын Бээжин хот дах төлөөлөгчийн газар 528.8 сая, нийт 1.6 тэрбум төгрөгийг 2024 онд зарцуулжээ.
- Үүнээс Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар тус оны баталсан цалингийн зардлыг 9.9 сая төгрөгөөр хэтрүүлсэн, гадаад албан томилолтын зардлыг 30.7 сая төгрөгийг зарцуулжээ.
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүгийн тайланд урьдчилж гарсан зардал/тооцооны 55.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаагаас хуулийн байгууллагад шилжүүлсэн, шүүхийн шатанд байгаа зэрэг 81 хуулийн этгээдийн 17.6 тэрбум төгрөгийн урьдчилгааны үлдэгдэл байгаа гэжээ.
- Найдваргүй болох эрсдэлтэй гэрээт ажил, бэлтгэн нийлүүлэгчид олгосон урьдчилгаа үүссэн шалтгаан болон тендерийн баримт бичиг, шалгарсан тендерийн үр дүнгээс үзэхэд анхны гэрээ, хэлцэл байгуулагдсаны дараа тухайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг нэмж тусган төлбөрийг бүрэн олгосон, анх тохирсон хугацаанаас хойш удаа дараа өөрчлөлт оруулж, хугацааг сунгасан зэргээс шалтгаалан захиалагч тал гэрээний хэрэгжилтийг бүрэн хангуулж чадахгүй байх эрсдэлийг үүсгэсэн хэмээн Аудитор дүгнэлтдээ онцолжээ.
-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Арбитрын шүүхийн шийдвэрээр 102 тэрбум төгрөг төлжээ-
Медипас ХХК, Медипас нийгэмлэгийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Сингапурын Арбитрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК (хуучин нэрээр), Медипас ХХК, Медипас нийгэмлэгтэй хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэх үндэслэлээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 29.285.938.58 ам.доллар буюу 101 тэрбум 874.2 сая төгрөгийг гаргуулан төлүүлэх шийдвэр гарсан байна.
Тус шийдвэрийн дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 20 хоногийн хугацааны хүү 202.3 сая төгрөг, албадан ажиллагааны зардал 2.5 сая төгрөг, нийт 102.079.0 сая төгрөгийг төлжээ.


-28 тэрбум 112.2 сая төгрөгийн 3 асуудалд зөрчлийг таслан зогсоох, сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлага тус тус хүргүүлжээ-
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2024 онд 229.0 сая төгрөгийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийг хууль, тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр олгосон нь дээрх аудитын тайлангаас тод харагдаж байна. Мөн 69.9 сая төгрөгийн албан томилолтын зардлыг Сангийн сайдын баталсан тарифаас илүү тооцож олгожээ.
- Санхүүгийн тайлангийн аудитаар 28 тэрбум 112.2 сая төгрөгийн 3 асуудалд зөрчлийг таслан зогсоох, сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлага тус тус хүргүүлжээ.
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын жилийн эцсийн байдлаар худалдан авсан 116 ажлын 274 тэрбум 827.3 сая төгрөг, 699 бараа материалын 609 тэрбум 848.0 сая төгрөг, 54 үйлчилгээний 27 тэрбум 81.1 сая төгрөгийн нийт 869 гэрээ хэлцлийн 911 тэрбум 756.5 сая төгрөгийн гэрээ, хэлцэл түүний хэрэгжилтийг цахим системд ил тод, нээлттэй хөтөлж, мэдээлээгүй аж.

Ийн Монголын "саалийн үнээ" гэгддэг үйлдвэрт ковидын үед томилогдсон Г.Ёндон нь удалгүй захирлын суудлаас буух ёстой байсан ч үлдсэн байдаг. Угтаа хуулийнхаа дагуу 2023 оны нэгдүгээр сарын 01 гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаад, дараагийн захирал тодорчихсон байх байв.
Гэвч тийм үйл ажиллагаа явагдаагүй өнөөдрийг хүрснээр Г.Ёндон болон түүний удирдлагын баг тус үйлдвэрийг тун хариуцлагагүй удирдаж яваа нь Үндэсний аудитын тайлангаас тодхон харагдаж байна. Өмнө нь Худалдан авах ажиллагааны 2023 оны төлөвлөгөөнд тусгаагүй 7,839.6 сая төгрөгийн 17 гэрээ байгуулж байсныг ч хэвлэлүүд онцлон хүргэж байсан удаатай.
Сэтгүүлч: Х.Даваа


Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!
Танилц: Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд
Налайх дүүрэгт гэр шатаж, нэг иргэн амь насаа алджээ
МҮИС-ийн эзэд шүүхээр хориглуулсан “Үндэсний” нэрээ “Үндэстний” болгож өөрчилжээ

Ж.Батзандан: П.Цагаан даргын гэр бүл жилд 50-60 сая доллар олж байна
Тайланд улсад зорчих иргэдийн анхааралд
ГИХГ-ын иргэдийн мэдээлэл хадгалагддаг найман ширхэг нөүтбүүк алдагджээ
Хэвтрийн дэглэмтэй иргэнд үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагчид хариуцлага тооцох талаар зөвлөмж хүргүүлсэн гэв
Сэрэмжлүүлэг: Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хутгалж, зугтаажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайд осолдож амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
ЗХУТ: AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй
Авлига цэцэглэсэн гаалийг эрх зүйч, улс төрийн ажилтан П.Дэлгэрнаран цэгцэлж чадах уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
Шахмал түлшээр "ногдол ашиг" хүртэж буйгаа та мэдсэн үү?!
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулна
V улирлын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна
Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш
“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ
Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв
ЕРӨНХИЙ САЙД: Хэвтэрт байгаа хүнийг зөөж авч ирж, хурууны хээ авсан үйлдэлд УБЕГ уучлал гуйх ёстой
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн байж болзошгүй “Б” гэгч этгээд нь биедээ үргэлж хутгатай явдаг байсан гэв
ТАНИЛЦ: 2025 онд батлагдсан онцлох хуулиуд
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
Сэжигтэн М.Б-ыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож цагдан хорьжээ
Өнөөдөр цэргийн бүртгэл эхэллээ
Д.Баярхүү: Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой (2)
Г.Занданшатар 2027 оныхоо сурталчилгааг хоймор нутгаас эхлэв үү?
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй
О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол "Монгол Мадуро"-г бий болгож буй хөрс
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.