"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна

1 сар 8. 10:25

Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх холбоос дээр дарж баталгаажуулна уу” гэх агуулгатай хуурамч зурвас илгээн иргэдийг залилж буй гэмт хэрэг бүргэгдэж байна.

Улмаар иргэдийг тухайн холбоос дээр даруулан интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг нь хууль бусаар авдаг. 

Иймд иргэд Та бүхнийг танихгүй этгээдээс ирсэн холбоос, линк дээр дарахгүй байхыг зөвлөж байна. Мөн иймэрхүү хуурамч холбоос нь ихэвчлэн богиносгосон холбоос буюу tinyurl, bit.ly гэх мэт байдаг.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.