Ж.Батзандан: П.Цагаан даргын гэр бүл жилд 50-60 сая доллар олж байна

1 сар 8. 16:24

Ж.Батзандан: П.Цагаан даргын гэр бүл жилд 50-60 сая доллар олж байна

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч асан Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Энэ үеэрээ тэрээр: "Ер нь сүүлийн 34 жилийн хугацаанд стратегийн ордууд хулгайн замаар хууль бус замаар хувийн хэвшил нэртэй хэдэн хүмүүст шилжсэн байгаа. Тухайлбал, "Ачит ихт" гэдэг компани байгуулсан хүн нь манай П.Цагаан дарга. Дарга нар албан тушаал хашиж байхдаа компани байгуулаад давуу эрхээрээ одоо стратеги ордуудыг эзэмшиж болохгүй ээ.

Хэдийгээр би П.Цагаан даргатай нэг намын хүн ч гэсэн үүнийг хэлэхийг хүсэж байна. Нэг гэр бүл жилд 50-аас 60 сая долларын орлого олж байгаа.

Манай П.Цагаан даргын гэр бүл хуулиар бол энэ 50 , 60 сая долларынхоо орлогын 50%-ийг ард түмэндээ өгөх үүрэгтэй, хууль ийм байгаа. Одоо манай эрх мэдэлтнүүд дарга нар маань стратегийн ордуудыг булааж авсан дээрэмдэж авсан нөхдүүд маань ард түмэндээ хуулийн дагуу тэр 50 хувийнхаа ноогдол ашгийг өг. Би үүнийг л шаардаж байгаа. Ганцхан П.Цагаан даргын гэр бүл биш "Эрдмин" -ээс эхлээд "Зэс эрдэнийн хувь" рүү оръё, Нарийн сухайт руу оръё, Таван толгой руу оръё. Бүгд эрх мэдлийн бизнес байгаа." гэлээ.

 

Н.Отгон

Sonin.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.