
Гааль… Энэ нэр бараг л авлига гэдэг “үг”-тэй зоосны хоёр тал болтлоо хоршсон. Авлига хамгийн ихээр нүүрлэсэн байгууллагын жагсаалтад “айраг” алдалгүй олон жил болж байна. Хэн ч даргаар очоод авлигаас салдаггүй, ийм нэг газар байгаа юм.
Сүүлдээ, 2022-2023 онд нүүрсний хулгайнууд илрэх үеэр баахан гаалийн байцаагч олон сая тонн нүүрсийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудалд холбогдсон. Түүний дараа Засгийн газар цагдаагийн байгууллагад ЭЦГ, УМБГ-т Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэст мөрдөн байцаагчаас ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга хүртэл дэвшиж ажилласан цагдаагийн хурандаа Г.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар томилсон. Гэвч, түүний удирдсан он жилүүдэд ГЕГ улсын төсвийн төлөвлөгөөт орлогоо бүрдүүлж чадахаа больсон.
Ядахад, ГЕГ-ын төсөвт оруулах мөнгө жилээс жилд нэмэгдэж, түүнийг бүрдүүлж чадаагүй хувийн хэмжээ ч дагаад өсдөг болсон.
Мөн, гааль дахь авлигын асуудал улам гаарсан. Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллахдаа “…Гаалийн байгууллагад олон жил ужгирсан авлигын сүлжээ илрүүлж, 20 гаруй албан хаагч, 100 гаруй аж ахуйн нэгж хуурамч бүрдүүлэлтээр татвараас зайлсхийж байсныг тогтоолоо. Иймд Засгийн газар гаальд эрс шинэчлэл эхлүүлж, хүний оролцоогүй 100 хувь цахимжуулах, өндөр эрсдэлтэй байцаагчдыг яаралтай ротацид оруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгах хатуу арга хэмжээг авч байна. Төсвийн 1.6 их наядын алдагдлыг биелүүлж, “танилын бараа”, “онцгой шугам”-ыг бүрмөсөн халж, хууль тэгш үйлчлэх тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх зорилт тавилаа” гэж мэдэгдсэн юм. Үүний дараа Р.Отгонжаргалыг чөлөөлсөн. Тэгээд сар шахам дэд даргаар нь даргын үүргийг гүйцэтгүүлж байгаад Засгийн газрын уржигдрын хуралдаанаар П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томиллоо. ГЕГ-ын шинэ даргад хамгийн түрүүнд энэ 2026 онд 8.4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх үүрэг оногдож байна. Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатарын зорилт болгосон “…Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгох”, “…Албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулах” зэрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажил П.Дэлгэрнарангийн өмнө байна. Эдгээрээс гадна, гаальд бугшсан “авлигын мафийн сүлжээ” байдаг. Сүүлийн үед “цагдаагийн мафи” ч гэх болжээ. Эдний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох нь шинээр томилогдон очсон П.Дэлгэрнарангийн хийх ёстой бас нэг ажил юм. Энэ талаар гаалийн жирийн ажилтнууд “шүгэлдээд” эхэлсэн. Тэр тухай бид мэдээлж байсан.
Гаальчид “…Ерөнхий сайд энэ мафитай улам нарийн, улам гүнзгий танилцах хэрэгтэй. Тэгвэл улсын төсөвт орох ёстой татвар яагаад сох дутдагийг олж харах болно” гэцгээсэн. Бас тэд “…ГЕГ-т цагдаагаас ирсэн удирдлагууд үүнийг улам өөхшүүлсэн”, “…Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар томилогдож ирсэн.
Өндөр насны тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа Ж.Баясгалан ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга болж ирээд томилгоо хийж суудаг болсон. Тусгай албанаас тэтгэвэрт гараад тусгай албанд ажиллаад байгаа нь хуулийн зөрчил биш үү” гэх зэрэг асуудлыг хөндсөн. Түүнээс гадна, гаалийн “унаган” бие бүрэлдэхүүн дотор олон жил “амьдарсан” үл бүтэх хүмүүсийн сүлжээ бас бий. Ийм хүмүүсээр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн, Шивээхүрэн дэх Гаалийн дарга М.Өнөрбуян, Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ нарыг нэрлэж, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар зэхэж буйгаа хэлж байв. Бас, ГЕГ-ын өмнөх дарга нарын үлдээсэн “өв” буюу нэрээр нь овоглосон байцаагч, газар хэлтсийн дарга нараас бүрддэг сүлжээ өнөө хэр нь байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “олон жил ужгирсан авлигын сүлжээ” ГЕГ-т бодитоор оршсоор байна. Ер нь бол, ГЕГ гэж ийм л хуулийн бус зүй тогтолтой болчихсон. Тэр утгаараа, хэрэв П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Цахим бугуйвч зүүсэн этгээд унтраах, зөвшөөрөгдсөн бүсээс явах зөрчлүүд гарч байна
“Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж Улсын начин цолтон болсон бөхчүүд
Дубай руу аялсан татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
Сэрэмжлүүлэг: Нэг удаагийн нууц үгийг бусдад хэзээ ч дамжуулж болохгүй
“Атар” хэвийн боовны нэрэмжит ОНЫ АНХНЫ хүчит бөхийн барилдаан 20 дах жилдээ болно
Улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”
ТАНИЛЦ: ГЕГ-ын даргаар томилогдсон П.Дэлгэрнарангийн ХОМ
Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэл бий болж, зарим сумдад өвс, тэжээлийн нөөц дууссан байдалтай байна
"Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлах бүсчлэл өөрчлөгдөөгүй" гэлээ
Өргөн хэрэглээний барааны үнэ 1,9 хувиар өсөж, махны үнэ 28 мянга төгрөгт хүрчээ
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ
Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг 4 жилээр хаслаа
Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв
Ж.Батзандан: П.Цагаан даргын гэр бүл жилд 50-60 сая доллар олж байна
Тайланд улсад зорчих иргэдийн анхааралд
ГИХГ-ын иргэдийн мэдээлэл хадгалагддаг найман ширхэг нөүтбүүк алдагджээ
Хэвтрийн дэглэмтэй иргэнд үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагчид хариуцлага тооцох талаар зөвлөмж хүргүүлсэн гэв
Сэрэмжлүүлэг: Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хутгалж, зугтаажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайд осолдож амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
ЗХУТ: AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй
Авлига цэцэглэсэн гаалийг эрх зүйч, улс төрийн ажилтан П.Дэлгэрнаран цэгцэлж чадах уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
Шахмал түлшээр "ногдол ашиг" хүртэж буйгаа та мэдсэн үү?!
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулна
V улирлын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна
Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш
“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.