
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл хуулийн хугацаанд УДШ-д бүртгэлтэй 37 намаас 29 нь материалаа ирүүлжээ. Ирүүлсэн өөрчлөлтөд хуулийн зөрчил, алдаа мадаг байгаа эсэхэд дээд шүүх ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг намын даргаар бүртгэлээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын 31 дүгээр Их хурал болж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгосон. Түүнтэй МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав заалнаас нэрээ дэвшин өрсөлдсөн ч 2086 төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар Н.Учрал ялалт байгуулсан юм. Ийнхүү тэрээр 38 насандаа шинэ үеийн МАН-ын 13 дахь даргаар сонгогдсон. Намын дарга болоод нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх “E-4” стратегийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ зарласан. МАН-ын дарга Н.Учрал 1987 онд төрсөн. Намын шинэ үеийн удирдагч нарын төлөөлөл. Н.Учрал 2009 онд МАН-д элссэн. Намын Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан удаатай. 2016, 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж дижитал засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажилласан байдаг. Мөн тэрээр намын даргаар сонгогдсоныхоо дараа буюу 2025 оны арвандүгээр сарын 20-нд УИХ-ын даргыг томилогдон ажиллаж байна.
Өнгөрсөн наймдугаар сард АН-ын ҮБХ-ны хуралдаж, Ардчилсан намын даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон. Тэрээр эхний санал хураалтаар Үндэсний бодлогын хорооны гишүүдээс 196 санал авсан юм. Түүнтэй намын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд нар өрсөлдөн өвдөг шороодсон байдаг. Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл нь УИХ-д хоёр дараалан сонгогдоод байгаа бөгөөд эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр "Ардчилсан нам манлайллын стратегийг хэрэгжүүлнэ. Миний хувьд систем бүтээж ялалт авч ирэхийн төлөө бодлогоо хэрэгжүүлнэ" гэж бодлогоо тодорхойлсон. Мөн "Ардчилсан нам 35 жилийн хугацаанд олонх болж ялж байсангүй. Харин олуулаа болж байсан. Дийлэнх хугацаанд нэг нам эрх барьсан. Аргентин улсын жишээг харахад зүүний популизмд нэрвэгдсэн улсыг хэрхэн засварлах вэ гэдгийг харуулж чадаж байна. Иргэн төвтэй, бизнес төвтэй нам байх, улмаар татварыг бууруулж, иргэдэд боломжийг илүү олгож байж л шинэчлэл ирнэ" гэсэн байдаг. “ТЭСО” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан тэрээр Ерөнхий сайдын зөвлөх, Увс аймгийн Ардчилсан Намын дарга, ТЭСО корпорацын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 6 (7748)



"БНСУ-ын иргэн осгож нас барсан байж болзошгүй" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ
"НАР-АНИР" ХАМТЛАГ БНСУ-Д БОЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ФИНАЛЫН ШАТАНД ШАЛГАРЧЭЭ
“Харбины гэрээг шалга” гэсэн Б.Батцэцэгийн кнопны цаана эдийн засаг сүйрэх эрсдэл байна
Үе үе Ерөнхийлөгчөөс илгээдэг Элсний 13 намдаа л гай болдог...
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Шинэ төв цэвэрлэх байгууламж энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
БАЙР СУУРЬ: Махны үнийн өсөлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ
“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?
Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?
Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно
Ц.Идэрбат: Намрын тариа хураалтад 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй үнийн өсөлтийг хүлээхгүйгээр хаврын тариалалтаа жигд, сайхан эхлүүлж, шатахууны нөөцийг бэлдэнэ
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундраа сонгогджээ
Эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байжээ
Энэтхэгт парламент нь, Канадад сонгогчид нь хариуцлага тооцдог бол Монголд...
Өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ суманд 11:00-19:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлалт хийгдэнэ
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр
БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн талаар НАМЫН ДАРГА нар юуг өгүүлэв
Монгол Улс Ерөнхий сайдгүй 10 сар боллоо...
Шүүхээс Д.Амарбаясгаланд авсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ
ЦЕГ: Солонгос иргэний цогцос Хүй долоо худгийн орчмоос олдсон нь үнэн
Дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаана гэв
Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүллээ
"Морьтон Монгол" төсөл үйл ажиллагаагаа өргөжүүлж, шууд дамжуулалтын хоёр баг ажиллаж байна
Дөрвөн настай хүүхэд үхрээ хариулж яваад мориноосоо унаж амиа алджээ
Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"
Өнөөдрөөс сүлжээ дэлгүүрээр НӨӨЦИЙН МАХЫГ худалдаалж эхэлнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.