Орон нутгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид энэ долоо хоногт цахимаар хичээллэнэ

2 цаг 12 минутын өмнө

2025-2026 оны хичээлийн жилийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт нийслэл болон орон нутагт нэг долоо хоногийн ялгаатай байгаа. 

Нийслэлийн ханиад томууны тархалтын үе болон хавар мал төллөх цагийг харгалзан уг зохицуулалтыг хийж байв.

Тодруулбал орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт бага, дунд, ахлах анги гэдгээс хамааран 4-5 долоо хоног үргэлжилнэ. Мөн ахлах ангийн амралтын сүүлийн долоо хоногт хичээл цахимаар орох юм. Энэ дагуу аймаг, сум, багийн сургуулийн ахлах ангийн хичээл өнөөдрөөс цахимаар эхэлж байна. Харин ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 19-нөөс орон нутгийн сургуулиудын шинэ улирлын хичээл албан ёсоор эхэлнэ. Ингэснээр орон нутгийн сурагчид хавар нийслэлийн сурагчдаас нэг долоо хоног илүү амрах юм.

Нийслэлийн сурагчдын хувьд ирэх долоо хоногт ахлах ангийнхны хичээл цахимаар орж, нэгдүгээр сарын 26-наас бүх ангийн хичээл танхимаар эхэлнэ.

зураг

 

зураг

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.