Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна

1 сар 13. 18:26

Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнгөрсөн онд хоёр намын хамтын ажиллагаа, харилцан айлчлалууд, залуучууд солилцооны хөтөлбөр, түүнчлэн Монгол Ардын Нам, Хятадын Коммунист Намын олон жилийн түүхэн харилцаа тогтвортой үргэлжилсэнд Элчин сайдын дэмжлэг, хувь нэмэр онцгой байсныг дурдаад энэ 2026 оны хоёр талын харилцааны талаар санал солилцохдоо таатай буйгаа илэрхийлэв.

 

Мөн өнгөрсөн 2025 оны тавдугаар сард Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид ХКН-ын урилгаар БНХАУ-д хийсэн айлчлалыг өндөр хэмжээнд зохион байгуулсан, мөн залуучуудын соёлын солилцооны хөтөлбөр амжилттай болсныг дурдаад энэ онд Монгол Улсад Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байгаагаа хэллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань өнгөрсөн онд хоёр улс, хоёр нам хоорондын харилцааг дүгнэн, энэ оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцож буйд талархлаа илэрхийлэв. 

 

 

Цаашид Монгол, Хятад хоёр хөрш улсын харилцаа, эрх баригч намын удирдлагын түвшний айлчлалуудыг амжилттай зохион байгуулах, намын дэргэдэх байгууллагуудын харилцааг тэлэх, оюутан, залуусын солилцооны хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн шинэ түвшинд гаргахын төлөө талууд санал нэг байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатартай хамт Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар байлцлаа.

 

 

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюаньтай хамт тус ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Лин Хуй, зөвлөх Ван Хунтао, атташе Рэн Инциу, атташе, орчуулагч Сун Зихао нарын төлөөлөл уулзалтад оролцов.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.