ТАНИЛЦ: Дотоодын цэргийн штабын шинэхэн дарга Н.Лхагвасайханы ХОМ

1 сар 14. 10:04

Шинэ он гарахтай зэрэгцэн томоохон албан тушаалын томилгоонууд хийгдсэн. Ингэхдээ зарим төрийн өмчит компаниудад ч халаа сэлгээ хийсэн юм."Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож байна" гэх дүрс бичлэг цацагдаж олныг бухимдуулсан. Үүний улмаас  Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, тус ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томилсон юм. Тэрбээр, өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байв. Энэ хугацаандаа түүний мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь сөхвөл,

  • Өөрийн орлого-142 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого- 120 сая төгрөг
  • Орон сууц-983 сая төгрөг
  • Тээврийн хэрэгсэл- 99 сая төгрөг
  • Мал, аж ахуй-90 сая төгрөг
  • Газар-90 сая төгрөг
  • Хадгаламж-34 сая төгрөг  хэмээн мэдүүлжээ.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.