Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

7 цаг 57 минутын өмнө

Шинээр “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах материалыг нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хороодын байранд хүлээн авч эхэлжээ.

Одон авах шалгуурт хүүхэд нь 2026 оны тавдугаар сарын 1-ээс өмнө нэг нас хүрсэн байх ёстой заажээ.

Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байсан бол хамгийн залуу нь 22 настай байв. Өнгөрсөн жилээс “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн. Түүнчлэн 2024 оны байдлаар 252,700 гаруй ээж “Алдарт эх” одонгийн мөнгө авч байсан бөгөөд уг тэтгэмжийг олгоход жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулж байжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.