Цаг агаар хүйтрэхтэй холбогдуулан маргаашаас халаалтын температурыг нэмэгдүүлнэ

7 цаг 3 минутын өмнө

Цаг агаар хүйтрэхтэй холбогдуулан маргаашаас халаалтын температурыг нэмэгдүүлнэ

Цаг уурын байгууллагаас монгол орны ихэнх нутгаар өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарна гэж анхааруулж байгаа. Хүйтрэхтэй холбогдуулан нийслэл хотын дулаан хангамжийн хэмийг нэмэгдүүлэхээр болжээ.

Энэ тухай "Улаанбаатар Дулааны Сүлжээ" Төрийн Өмчит Хувьцаат Компанийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал "Цаг агаарын урьдчилсан төлөвөөр Улаанбаатар хотод энэ долоо хоногийн Бямба, Ням гарагаас эхлэн ирэх долоо хоногт цас орж, шөнөдөө -30...-35 хэмийн хүйтэн байх мэдээ ирж байна.

Маргаашаас эхэлж дулааны бүх станцын сүлжээний халууныг 120 хэмээр ажиллаж байгааг 122 хэм болгож, нэмэгдүүлнэ.

Хоёрдугаар хэлхээний температурыг шаардлагатай газруудад 70 хүртэлх хэмээр нэмэгдүүлэхээр төлөвлөж Орон Сууцны Удирдах Газар болон орон сууцны хувийн конторуудтай горимын ажиллагаагаа зөвшилцөж байна.

Нийслэл хотод жилд хамгийн багадаа 150-160 Ккал дулааны эрчим хүчийг хэрэглэдэг. Энэ жилийн хувьд 163 Ккал цагийн хэрэглээ нэмэгдсэн. Дулааны эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадал суурилагдсан чадлаасаа 48-50%-аар хэтэрч байгаа" гэж өнөөдөр мэдээллээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.