Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, М.Нарантуяа Нара, Д.Батлут нар cүүлийн сард нэг ч удаа хуралдаа суугаагүй

2 цаг 38 минутын өмнө

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, М.Нарантуяа Нара, Д.Батлут нар cүүлийн сард нэг ч удаа хуралдаа суугаагүй

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы сүүлийн сарын ирцийн мэдээллийг танилцуулж байна. 2025 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд нийт 11 удаа чуулганы нэгдсэн хуралдаан болжээ. 

Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, М.Нарантуяа Нара, Д.Батлут нарын гишүүд нэг ч удаа нэгдсэн хуралдаанд оролцоогүй байна. 

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, М.Нарантуяа Нара нар 11 удаа чөлөөтэй хэмээн бүртгүүлсэн бол Д.Батлут, Л.Гантөмөр нар 11 удаа эмнэлгийн чөлөөтэй, Х.Булгантуяа эмнэлгийн чөлөөтэй 9, гадаадад 1, тасалсан 1 гэж бүртгүүлжээ. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-ны орчимд осолд орж хүнд гэмтсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.  

Хуралдаа огт суугаагүй тэдний араас ганцхан удаа гишүүний үүргээ биелүүлсэн Х.Баттулга бичигдэж байна. Тэрбээр 11 удаагийн хуралдаанд 10 удаа оролцоогүй. Ингэхдээ гадаадад 2, чөлөөтэй 5, тасалсан 3 хэмээн бүртгүүлж. 

Харин Ж.Алдаржавхлан, Н.Алтанхуяг, Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Г.Ганбаатар, П.Ганзориг, Ж.Золжаргал, Б.Найдалаа, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Н.Учрал, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Л.Энх-Амгалан нарын 21 гишүүн нэг ч таслалт, чөлөөгүйгээр чуулгандаа бүтэн суужээ. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.