
“Бид капитализмруу шилжиж байна. Эхний шат нь зэрлэг капитализм – чөлөөт зах зээл... чөлөөт үнэ... жижиг үйлдвэрлэл... чөлөөт өрсөлдөөн... ганзагын наймаа... анхны хуримтлал худалдаанаас л буй болдог... дамлах, залилах, луйвар энэ шатанд байдаг л зүйл... улстөрчдийн олонхи нь популистууд, дүр эсгэгчид...” – яг л иймэрхүү ойлголт, үнэлгээ 1990 оноос хойш хүн бүхний л ухамсарт ноёрхох шахав.
Тиймээс ч өнгөрсөн 35 жилийн дотор авлигачид, луйварчид, популистууд, “хачиг, хувалзнууд”, боловсрол нимгэн хүмүүжлээр сул танхайрагчид, хэр чадвараа үл мэдэгсэд, дүр эсгэгчид, хоёр нүүртэн, цүнх баригсад, бүр чулуун зүрхтэн гэгдэхээр залуус олноороо төрөн гарцгаалаа. 1990-2025 оны хоорондох Монголын нийгмийн харилцаа ийм хүмүүсийг бүтээжээ.
Цаашид энэ процесс үргэлжилбэл, бүр өргөсвөл Монголын нийгмийг, монголчуудыг гадаадынхан яаж үнэлэх, яаж нэрлэх, ямар хоч өгөх бол оо? Нэвт авлигажсан улс орон гэж буй, найгүй болтлоо дампуурсан нь ч буй, нийгэм даяараа мафижсан нь ч бас буй, төр засагт нь хулгай, луйвар нүүрлэсэн нь ч цөөнгүй...
Улс орон нэг бүр, нийгэм нэг бүр ирээдүйдээ тохирох хүмүүсийг бэлдэх, хүмүүжүүлэх ёстой. Эс тэгвээс ирээдүй маань бидний хүссэнээр биш, бүр эс хүссэнээр бүтээгдэх болно. Өнөөдөр Монгол маань, Монголын бодит орчин, нөхцөл маань хот болон хөдөөд хэнийг бэлдэж, бүтээж байна вэ? Монголыг маргааш ямар хүмүүс авч явах бололтой байна вэ? Ухаалаг, соёлжсон, зөв нийгэм юуны өмнө л сайн эцэг болох эрчүүдийг, сайн ээж болж чадах эмэгтэйчүүдийг өсгөж, сургаж, хүмүүжүүлж бэлдэх учиртай. Мөн нийгмийн амьдралын салбар нэг бүрээр сайн ажилтан, ажилчдыг, бас төр засагт ажиллах шударга, эх оронч улстөрчдийг бэлдэх ёстой. Энэ амин чухал ажил, үүргийг төр засаг, салбарын яамд, ахмад үе, эцэг, эхүүд хийх, хэрэгжүүлэх, бүр өөр өөрөөрөө үлгэрлэн, хөтлөн гүйцэтгэж байх учиртай. Өнөөдөр бид ингэж чадахгүй байна. Иргэн Таны хүү, охин хэн болж өсөж, нас биед хүрч байна вэ? Таны сэтгэл ханамжтай, хэвийн, яахав дээ хүү, охид минь боломжийн л хүмүүс болцгоолоо гэж үнэлж байгаа юу? Эсвээс сэтгэл тун дундуур, гонсгор, бүр гутарч, гуниж, яагаад ийм болчихвоо хэмээн харамсаж, хэнд буруу өгөхөө ч мэдэхгүй зовиуртай байна уу?
“Бид биеийг нь төрүүлсэн болохоос биш сэтгэл санааг нь төрүүлээгүй. Энэ хүүхэд ийм болчихсонд нийгэм, сургууль, багш, нар нь л буруутай. Тэд л сургаж, хүмүүжүүлсэн...” гэж хэлдэг, унтууцдаг эцэг, эхүүд буй. Ингэж үзэх, хэлэх нь ч үндэсгүй зүйл бас биш...
Угсаатан бүхэнд өөрт нь, хэл, соёлд нь, зан заншилд нь, ардын аман зохиолд нь, үлгэр туульст нь, зүйр цэцэн үгэнд нь, урлагт нь тухайн угсаатны хүүхдийг мөнхүү угсаатны хүн болоход нь тусалдаг, сургадаг, хүмүүжүүлдэг бүх зүйл, заавар, утга, зан үйл, үнэлгээ, бүр магтаал ба зэмлэл нь хүртэл оршин байдаг. Тэр бүхэн тухайн хүүхдэд төрөлх ахуй, орчноос нь нөлөөлж, шингэж, аажимдаа бүр төрх, төлөв нь, үйл хөдлөл нь болж төлөвшдөг. Чухам тэгж л тухайн угсаатны нэгэн гишүүн, нэгж нь буй болсоор байдаг. Энэ процесс тасалдах, доголдох, эвдрэх аваас тухайн угсаатан мөхөж эхэлдэг. Ингэж мөхсөн, устсан жишээ, баримт ч тун олон.
Манай орны эдийн засгийн ил, далд орчин, мөн улстөрийн ил, далд орчин, нөхцөл, эерэг сөрөг хүчин зүйлүүд залуусыг хэн болгож хувиргаж байна вэ? Үр хүүхдүүд, ач, зээ нарын минь амьдрах маргаашийн Монголд ард иргэд нь чухамдаа хэн, ямар хүмүүс байгаасай гэж бид хүсэж байгаа билээ?
Луйварчид, хулгайчид, авлигачид, гаж донтонгууд, шуналаар өвчлөгсөд, элдэв зүсмийн хийрхэлд автаж самуурагсад, гадныхны гар хөл, утсан хүүхэлдэй бологсод, нам намаараа талцаж, тэмцэлдэж хагалан бутлагчид мэт нь тооны хувьд өсөж олширсоор, муу нөлөө нь өргөсөж тэлсээр 4 сая хүрэхгүй цөөн тоотой хүн амыг маань нэлэнхүйд нь уруу татчихвал яанаа! Ийм хүмүүсийн эгнээнд хүү, охидоо оруулчихгүй байхын төлөө эцэг, эх, багш нар чармайн ажиллах хэрэгтэй байна. Нийтээрээ санаа тавих цаг нь ирчихлээ. Хүү, охид маань хүмүүнлэг, энэрэнгүй, тусархаг, шударга, хөдөлмөрч, эх түүхээ мэддэг, эх оронч сэтгэлтэй, үндэсний соёл, зан заншлаа дээдэлдэг, сахидаг, хамтач, нийтэч, улс түмэнч, эв найрыг эрхэмлэдэг хүмүүс болж хүмүүжих, төлөвших ёстой. Тэгэх аваас л Монгол угсаатан маань түүхэн онцлогоо хадгалж, үнэт чанараа улам бүр тодруулан, чамбайруулан авч үлдсээр, бусдаас ялгаран эрхэмлэгдсээр байх болно. Маргаашийн иргэд маань бүгдээрээ л ийм байж чадвал “Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ содон ч, сонирхолтой ч, хүндтэй ч байж чадна”.
Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо жилээс жилд л өссөөр байна. Тэднээс олон хүн тухай тухайн орны иргэдтэй гэр бүл болж байна. Хүүхдүүд нь монгол хэл мэдэхгүй байна. Тэдний нэг хэсэг нь мөн тэр улсад үлдэж иргэд нь болсоор байна.
Өөр хэл, соёлтой болсон олон зуун мянган хүн (эрлийз, хурлийз) Монголд гэнэт орж ирж суурьшиж ч болох юм. Тийм хүмүүсийн тоо, хувийн жинг хязгаарласан хууль Монголд байхгүй. Алсдаа ийм үзэгдэл юу авч ирэх, ямар үр дагавар гарах бол оо? Баруун талдаа жолооны хүрдтэй машинууд гэхэд л ямар сөрөг үр дагавартай байгаа билээ? Олон арван мянган хүний аминд хүрлээ шүү дээ... Энэчлэн бодох, тооцох юм тун ч их болчихлоо. Монгол хүн хүний дээд нь хэмээгдэж байсан нь үнэн юм шүү. Элэгсэг, дотно, хүмүүнлэг, зочломтхой, цайлган, өр зөөлөн, нөхөрсөг гэх үнэлгээг монгол хүн, малчид ХХ зууны туршид л гадаадынхнаас авсаар ирсэн юм. Гадаадад сурч байсан олон үндэстний оюутнуудын дунд ч монгол оюутан тийм үнэлгээтэй байсан.
Энэний нэг гэрч нь би өөрөө. 14 улсын иргэн охид, хөвгүүдтэй би нэг ангид хичээллэж, заримтай нь нэг өрөөнд хамт амьдарч байлаа. Тэднийг нэгтгэж, нэг жижигхэн хамтлаг болгож байсан хүн нь би байсан юм. Орос, Вьетнам, Польш, Унгар, Чех, Уганда, Морокко, Куба, Латви, Эстони, Бирма, Монгол, Казахстан, Конго оюутнууд хамтдаа хичээл давтаж, хамтдаа сагс тоглож, хамтдаа зугаалдаг, хамтдаа баяр тэмдэглэдэг байв. Бүгд л зөвхөн надтай хамгийн дотно харилцаатай байж билээ. Ихэнх арга хэмжээ миний л санаачилгаар эхэлдэг, үргэлжилдэг, төгсгөл нь ч сайхан болдог байв...
17 сая квадрат километр нутагтай Оросын Холбоонд 200 шахам угсаатан амьдарч байна. Монгол нь Оросоос 11.3 дахин бага газар нутагтай. Гэхдээ 4 саяд ч үл хүрэх тоотой хүмүүст энэ бол асар том нутаг дэвсгэр, элбэг баян амьдралын материаллаг нөхцөл. Монголчууд бид Монголдоо л сайхан амьдармаар, монгол янзаараа л үлдмээр байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав


Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон 68 настай иргэнийг эсэн мэнд олжээ
Томилолт нэрийдлээр аялал зохион байгуулсан этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Нийслэлийн дүүргүүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсүүдийн даргаар хэн ажиллаж байна вэ?
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс Э.Болормаад хилийн хориг тавьсан гэв
“АРА Комплекс”-т анх удаагаа морин тойруулгын уралдаан болно
ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав
Нийслэлийн дүүргүүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсүүдийн даргаар хэн ажиллаж байна вэ?
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
"Баярлалаа ээжээ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан
Хүүхдийн мөнгөн тэтгэмж 100,000 төгрөгийг энэ сарын 19-нд олгоно
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Сайд нь суудалдаа суух хугацаагаа сунгуулж, иргэд бүтэн сарын хугацаанд өдрийн найман цаг цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулахаар боллоо
О.Хүрэлбаатар: Гадаадын арилжааны банк орж ирэх асуудалд цогцоор нь нухацтай хандах хэрэгтэй
12 айлын малаас гоц халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол залуус хамгаалалтад байсан жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд амаржуулжээ
Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ
Танилц: Гуравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна
“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлуудтай танилц
“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн тус улсын гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан хэмээн нутгийн иргэд таамаглажээ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА
Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.