
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Өнөөдрийн байдлаар Монголд төрийн өмчийн 104 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 60 мянга орчим хүн ажиллаж байгаа. Орон нутгийн өмчит 350 компани ажиллаж байна. Үүнд 20 мянга орчим хүн ажиллаж байгаа. Төрийн өмчит компаниудын хөрөнгийн хэмжээ 58 их наяд. 2024 онд нийтдээ 26 их наядын орлого олсон бол ашиг нь 5.8 их наяд. Үүнийг 2023 онтой харьцуулбал орлого нь 10, ашгийн хэмжээ нь 15 хувиар нэмэгдсэн.
Үйл ажиллагааг нь сайжруулах, бүтцийг нь өөрчлөх ажлууд хийгдэж байгаа. УИХ-д Нийтийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ хуулиудыг яаралтай батлаад өгвөл томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ. 2026-2028 онд өмч хувьчлах үндсэн чиглэл энэ намрын чуулганы хугацаанд өргөн барина. Ирэх жилүүдэд төрийн ямар өмчийг хувьчлах тухай бодлого гаргана" хэмээгээд удалгүй Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно хэмээн олон нийтэд мэдээлсэн.
Тодруулбал, Монголын Хөрөнгийн биржийн 15 хувь. “Эрдэнэс Тавантолгой” ХК 10 хувь, “Эрдэнэт” үйлдвэр 10 хувь, “Эрдэнэс критикал минералс” компани 10 хувь, Дулааны III цахилгаан станц 49 хувь, Дулааны IV цахилгаан станц 49 хувь, Эрдэнэт дулааны цахилгаан станц 49 хувь, Дорнод бүсийн эрчим хүчний систем 49 хувь, Дарханы дулааны станц 49 хувь, Амгалан дулааны станц 49 хувь, Төрийн банк 45 хувь, Үндэсний давхар даатгал компани 34 хувь, Хөдөө аж ахуйн корпорацийн 49 хувь, МИАТ коипанийн 10 хувь, Шивээ-Овоо компанийн 39 хувь, Багануур компанийн 24 хувь, Монголын Цахилгаан холбоо компанийн 44 хувь, Хөдөө аж ахуйн биржийн 66 хувийг хувьчлахаар Засгийн газар энэхүү тогтоолын төсөлдөө тусгасан юм.
Дээрх хувьчлалын талаар хэн, хэн юу өгүүлж буйг "БАЙР СУУРЬ" булангаараа онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг биржээр дамжуулж хувьчлах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Төр бүгдийг хийдэг, бүгдийг авдаг байж болохгүй. ДНБ -ийн 74 хувийг төр үйлдвэрлэж байна гэдэг бараг социалсист улс. Бид социалист улс, биш чөлөөт эдийн засгийг хөгжүүлэхээ Үндсэн хуульдаа заасан.
Төрд өнөөдөр 124 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Үүнээс гадна төрийн өмчит аж ахуй нэгж дээр маш их хэмжээний хөрөнгө байна, түүнийг дагасан хулгай луйвар асар их яригддаг. Дэд сайд болж байхаар төрийн өмчит компанийн захирал болъё гэдэг аман яриа ч байдаг. Энэ бол төсвөөс гадна асар их хэмжээний мөнгө үрэн таран хяналтгүй байгаа гэдгийг л харуулж байгаа. Хариуцлага тооцдоггүй, хариуцлага тооцох гэхээр биенээ чагталдаг. Хэрвээ миний хүнийг хөндөх юм бол чиний хүнийг хөндөнө гэдэг.
Төрийн өмчит компанийн захирал нь бүгдээрээ намаас хамааралтай. Ийм байхад төрийн өмчит компанийг хэзээ ч үр ашигтай ажиллуулж чадахгүй. Сайдаас буугаад төрийн өмчит компанийн захирал болдог, төрийн өмчит компанийн захирлаас буугаад сайд болдог. Ийм гажиг тогтолцоог эрх арьж байгаа нам сүүлийн 10 жил хийлээ, үүнийгээ одоо ухаарч байгаа нь яамай.
“Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг жилийн худалдан авалт улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг жилийн хөрөнгө оруулалтын зардалтай тэнцэж байгаа. Нэг жилд 3 их наяд төгрөгийн худалдан авалт хийж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт төрийн өмчит компанийн худалдан авалттай тэнцсэн гэсэн үг.
Төрийн өмчит компани тэр чигээрээ мафи болсон. Төрийн өмчит компанийн захирал нь сонгуульд нэр дэвшдэг, сонгуулиас өмнө сурталчилгааны материал тараадаг. Мөн томилсон сайд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд бүх талаар дэмжлэг үзүүлдэг. Ийм болсон байгаа нөхцөлд төрийн өмчит компаниудыг хувьчлахаас аргагүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: ТӨК-иудыг хувьчлалыг үнэндээ нэлээн эрт хийх ёстой байсан ажил. Гэхдээ заавал онцолж хэлэх ёстой нэг зүйл бий. Ямар ч тохиолдолд зохих бэлтгэлийг нь бүрэн хангаж байж хийх ёстой. Өнөөдөр Монгол Улсад төрийн өмч хэт данхайчихсан байна. Төр өөрийнхөө хийх ёстой үндсэн үүрэг, хариуцлагаасаа давж, зах зээлийн орон зайд хэтэрхий их оролцож байна. Миний баримталдаг үзэл баримтлалын үүднээс төр бол аль болох цомхон, зардал багатай, зөвхөн хийх ёстой ажлаа хийдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр төр өөрөө компани байгуулж, хувийн хэвшилтэй өрсөлдөж, зарим тохиолдолд зах зээлийг эзэлж байна. Үүний үр дүнд төрөөр дамжин баяждаг, төрийг дамжин хариуцлагаас мултардаг хүмүүсийн тоо олширлоо.
Монголд хувьцаат компаниуд байна. ХК-иуд байна. Эдгээрийг жинхэнэ утгаар нь хувьцаат болгож, бирж дээр гаргаж, иргэдийг өмчтэй болгох ёстой. Гэтэл өнөөдөр хийж байгаа зүйл маань хоёрын хооронд, хагас дутуу байна. Нэг компанийн таван хувийг, нөгөөгийн 10 хувийг хувьчилна. Гэтэл 34 хувь буюу хяналтын багц, эсвэл 51 хувийг нь огт хөдөлгөдөггүй. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, иргэд бодитоор өмчтэй болж чадахгүй, зах зээлийн жинхэнэ өөрчлөлт гарахгүй байна.
МИАТ бол онцгой анхаарах ёстой байгууллага. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр стратегийн чухал салбар. Тиймээс энд тодорхой хэмжээнд алтан хувьцаа, төрийн бодлогын оролцоо байж болно. Гэхдээ энэ нь данхайсан төрийн өмч хэвээр үлдээнэ гэсэн үг биш. Зөв тэнцвэрийг нь олж хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Стратегийн гол салбар болсон эрчим хүчээ хувьчилна гэдэг аюултай зүйл. Хувьд очно гэдэг үнэ нь өснө гэсэн үг. Үнийн өсөлтийг өнөөдрийн ядуу иргэд, аж ахуй нэгж даахгүй. Энийг ашигтай болгох амархан. Үнэ тарифыг нь бариад байгаа нь иргэд, аж ахуй нэгжид дарамт болгохгүй гэж л бариад байгаа. Чөлөөлчихвөл тулгасан үнээрээ энэ компани ашигтай болоод л явна. Эрчим хүчний үнэ үнэтэй болохоор иргэд л зовно. Харийн хүн авчихвал яах вэ, стратегийн салбар. Дайн хийхээ больсон стратегийн салбарыг хяналтандаа авдаг. Бид одоо нефть дээр зовж байна, ахиад эрчим хүчин дээр ийм байдал үүсвэл яах вэ.
Нэгдүгээрт, эрчим хүчний компанийг хувьчлах энэ асуудалд анхааралтай хандахгүй бол гадаадынхан авна, үнэ нь хязгааргүй өснө, монополь тулгана. Аж ахуй нэгж, иргэд үнийн өсөлтийг нь даахгүй. Өнөөдөр улс орныг тэжээж байгаа хоёрхон том компани бий. “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компани. Covid-19 цар тахлын хүнд үед хэн мөнгө гаргасан энэ хоёр гаргаж цахилгаан, дулааны мөнгө төлсөн. Хувийнхан төлсөн үү төлөөгүй. Хувьд очихоор цахилгаан, дулааны үнийг төлж, нийгмийн хариуцлага хүлээхгүй болно. Ард түмнээ тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувьчилж болохгүй.
Өмнө нь НИК компани нийгмийн өмнө үүрэг хүлээдэг байсан, хувьд очсоноор энэ үүрэг нь байхгүй болсон. Тэгэхээр энэ хувьчлалаар хэдхэн гэр бүл л баяжина. Эхлээд 10 хувь, 20 хувийг хувьчилна гэж эхэлнэ. Стратегийн хөрөнгө оруулагч гээд нэг нөхөр гаргаад ирнэ. Тэгэхээр таван хувь авсан нөхрийг ч юм уу, гурван хувь авсан нөхөр хяналтаа тавиад явна. Гол баялаг болсон юмнуудаа хувьчлах гээд дайраад байх юм.
Уг нь манайд бизнес эрхлэх боломж бий. Гаднаас аваад байгаа юмыг яагаад дотооддоо үйлдвэрлэж болдоггүй юм. Тэрэн рүү төр оролцоод байгаа юм байхгүй. Харин төрийнхөө бий болгосон, ард түмнээ тэжээж байгаа гол үйлдвэрээ хувьчлах гэж өчнөөн удаа асуудал орж ирж байна. Гурван удаа эрчим хүчний салбарыг хувьчлах гэж орж ирсэн. Гурвууланд нь буцаж байсан, одоо яах юм мэдэхгүй байна. Хамгийн аюултай юм харьд очих шүү. Гал голомтоо хувьд өгчихгүй байх гэж найдаж байна. Хэрвээ эрчим хүч гадаадын компанид очвол эрчим хүчний тулгасан үнийг л авна.
Хувьцааг янз бүрээр аргалчихаж болдог байхгүй юу. Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчилсан, тэгэнгүүтээ стратегийн хөрөнгө оруулагч гээд гаргаад ирж байгаа. Тэгээд дүрмэндээ монополь эрх ч юм уу давуу эрх өгөөд хяналтаа тавиад явчихна. 10-20 хувийг зарчихаад, стратегийн хөрөнгө оруулагч гээд гаргаад ирж байгаа. Тэгээд өнөөх дүрмээрээ том эрхтэй, хяналтаа тавиад явчихаж байгаа.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: Төрийн банк төрд байх ёстой л гээд байгаа. Монголд 12 арилжааны банк байхад төр тэр дотор өрсөлдөж яах гээд байгаа юм. Анх хувьцаа нь 590 төгрөгөөр гарч байсан одоо 476 төгрөг. 55 тэрбум төгрөг тавиад суусан захирлууд юугаа хийж сууж байгаа юм, ямар гавьяа байгуулсан гээд наанаа сууж байгаа юм. Захирал нь хоёр загнуулаад энд ирж чадахаа больсон. Цагаан байрны даргынх нь үеэл.
2016 оноос хойш Төрийн банкны дэд захирлаар ажилласан Сугар асуултад хариулна гээд сууж байна. Ашиг, алдагдал гэдэг юм та бүхэн яриад байна. Хувьцаат компани дээр хувьцааны ханш ярина ш дээ. IPO гаргаж байсан үеийнхээс 55 тэрбум төгрөг алдчихаад сууж байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм. Өрсөлдөгч нь 1 их наяд гараад явсан.
Одоо Төрийн банкийг өнөөдрийн хувьцааных нь үнээр тооцох юм бол 360 тэрбум төгрөг хүрэхээр байна. Өрсөлдөгчөөсөө 70 хувь сугараад хоцорсон. Ийм хариуцлагагүй байхад Б.Цэнгэл дарга, С.Бямбацогт сайд та нарын хариуцлага хаа байгаа юм. Бүгдийг нь хөөж явуулна гэхэд ч багадах хуулийн хариуцлага хүлээлгээд явуулах хэрэгтэй ш дээ.
Хоёр, “Эрдэнэт”-д шахаа хийдэг, баяжмалын хулгайч нарыг олохгүй байна гэх юм. С.Бямбацогт сайд та таван удаа УИХ-д сонгогдсон төрийн түшээ, мэдээлэлд маш ойр байгаа хүн. Сүүлийн 10 жил танай нам дангаараа Засгийн газар барьсан. Нийгэмд худлаа мэдээлэл өгөөд хэнээс хулгайч нарыг хайгаад байгаа юм. Цагаан байрнаасаа очиж хулгайч нараа хайгаач. Авлигатай тэмцэх газар гэж байгаа бол ажлаа хиймээр байна. Улстөрчдийн захиалгаар гарч ирж ганц нэг хүн намнасан болчихоод алга болдог.
АТГ-ын дарга нь Монголд байдаг юм уу. Ажил хийж, авлига бууруулж байгаа юм алга. Захиалгаар л ажиллаж байна. Жинхэнээсээ ажлаа хийгээд Төрийн банкны захирлуудаас эхлээд шалгаач. Танай банкийг хувьчлах асуудал ярьж байхад захирал чинь хаачсан бэ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: Төрийн банк арилжааны 12 банктай өрсөлдөх үү гэлээ. Би өөртэй чинь санал нэг байгаа, хувьд шилжүүлэх бололцоотой. Арилжааны 12 хувийн банк байхад зэрэгцэх шаардлагагүй гэж үзэн аль болох ахиу хувьчлах санал оруулсан ч Сангийн яам, Төрийн банк татгалзсан. Төрийн банкинд хэн гэдэг захирал байдаг, хэний гар, хөл гэдгийг би мэдэхгүй, үр ашигтай ажиллах ёстой. Сангийн яам хувьцаа эзэмшигч нь. Төрийн өмчит компани гэдэг үүднээс шаардлага тавина, таниас мэдэж авлаа. Гар хөлтэй юм байна, муу юм байна гэж мэдэж авлаа, анхааръя.
“Эрдэнэт” үйлдвэрийн тухайд зэсийн баяжмалын хулгайч, бараа материалын шахааны хулгайч олоогүй биш, хулгайгаа болгосон гэж ярьсан. Таны мэддэг үед хулгайтай байсан байж магадгүй, одоо бол хулгайгүй болсон. Шахааны хулгай байхгүй болсон. Хиймэл оюун ухаанаар худалдан авалт хийдэг, хувь хүний оролцоогүй болсон. Хулгайг таслан зогсоосон гэсэн үг. Зэсийн баяжмалыг бага үнээр нууцаар хийдэг байсан бол бирж дээр дуудлага худалдаагаар гэрээ хийдэг болсон. Зэсийн баяжмалын хулгайг таслан зогсоосон. Овюоолгын хулгайг таслан зогсоож байна. Төрд, ард түмэнд ногдох баялгийн өгөөжийг 50 хувьд хүргэхээр ажиллаж байна. Төрийн хяналт сайжрах тусам ард түмний мэдэх эрх хангагдаж, хулгай хийдэг, цагаан байрнаас хулгай хийдэг асуудал байхгүй болж байгаа.
Нүүрсний сонсгол хийсэн хэн хулгай хийснийг харсан, Хөгжлийн банкны сонсгол хийсэн хэн хулгайч байсныг харсан. Оюутолгойгоор сонсгол хийсэн хаана ямар алдаа байгааг харсан. Цаашдаа ийм хулгайнууд гарахгүй.
Төрийн банкны тэргүүн орлогч Сугар: Гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаантай эмнэлэгт хэвтэж байгаа.Хувьцааны ханшийн хувьд 2022 онд анх нэгж хувьцааг 592 төгрөгөөр гаргаж байсан. Түүний дараа хувьцааны үнэ хамгийн дээд тал нь 1200 төгрөгт хүрч байсан. Өчигдрийн хаалтын ханшаар 476 төгрөг. Хувьцаа нь өөрөө өсөлт, бууралттай явдаг. Ганц төрийн банк бус бусад арилжааны банкуудын хувьцааны ханш ч уналттай байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэв. Үүний дараа Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг гишүүдийн 54.8 хувийн саналаар дэмжсэнээр дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Дараах төрийн өмчит хуулийн этгээдүүдийн энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд нээлттэй худалдахаар тусгажээ.
- “Монголын цахилгаан холбоо” ХК;
- “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;
- “Үндэсний давхар даатгал” ХК;
- “Монголын хөрөнгийн бирж” ХК;
- “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;
- “Шивээ овоо” ХК;
- “Багануур” ХК;
- “МИАТ” ТӨХК;
- “Төрийн банк” ХК;
- “Эрдэнэс Тавантолгой” ХК;
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
- “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
- “Дулааны III цахилгаан станц” ХК;
- “Дулааны IV цахилгаан станц” ХК;
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
- “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
- “Амгалан дулааны станц” ТӨХК



М.НАРАНГЭРЭЛ: БУСАД УЛСУУД Ч ГЭСЭН ҮНДЭСТНЭЭРЭЭ, УЛСААРАА “GO MONGOLIA” ШИГ НЭГ Л УРИА ҮГ ХЭРЭГЖҮҮЛЖ АВЧ ЯВДАГ
Байр суурь: Төрийн өмчийг хувьчлах талаар хэн, хэн юу өгүүлэв
Г.Занданшатар: Ус, дулааны үнэ тарифыг нэмэх асуудлыг эхний хагас жилдээ хөндөхгүй
УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
АНУ-ын цагаачлалын визний хоригтой улсад Монгол багтжээ
Монголоороо үлдэх нөхцөл, боломж хумигдах талдаа орсоор байна
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог
БЗД-т гэрт шатаж хоёр хүн түлэгдэж, 58 настай эрэгтэй нас баржээ
Түргэн тусламж, гал команд, цагдаа, онцгой байдлын байгууллагын автомашинд зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй гэв
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв, зүүн, говийн аймгуудаар цасаар шуурч, эрс хүйтрэхийг анхаарууллаа
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ
Н.Учрал, О.Цогтгэрэл хоёрын хэн нь ямар “стратеги”-аар ялахыг харах үлдлээ
Улаанбаатарт өдөртөө 20 градус хүйтэн байна
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, М.Нарантуяа Нара, Д.Батлут нар cүүлийн сард нэг ч удаа хуралдаа суугаагүй
Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
ЗГ: 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээв
Т.Аубакир: Тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэх тухай ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан
Нислэгийн тийзээ цахимаар захиалаад залилуулжээ
Цаг агаар хүйтрэхтэй холбогдуулан маргаашаас халаалтын температурыг нэмэгдүүлнэ
Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна
Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
Бусдыг зэрлэгээр зодсон гэх Л.Алтан-Очир нь шүүх хурлаасаа хоцорч, өмгөөлөгч Б.Мэргэн гадаад буй учир хойшиллоо
Дүүжин замын тээвэр төслийн кабинуудыг агуулахад буулгалаа
Grand Awards-2025 наадам ба 35 жилийн түүх
ТАНИЛЦ: Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн намрын чуулганы ХАМГИЙН ХАМГИЙН
“Жаргалтай золгоё” үзэсгэлэн худалдаанд Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж оролцоно
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.