Дундаж цалин 2.7 сая төгрөг & тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянга төгрөг байна

3 цаг өмнө

Шинэ он солигдох мөчтэй зэрэгцээд тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл ахмад настангууд тэтгэврийн хэмжээ бага байгаад л өөрчлөлт оруулахыг хүсдэг. Өмнөх онд ахмадууд тэтгэврийн зээл олгох хугацааг сунгаж, хүүг бууруулах, зээлийг 100 хувь олгох зэрэг шаардлагыг тавьж байсан бол 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж буй.

Өнөөдөр улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг байгаа бол ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянга төгрөг буюу 3 дахин бага. Амьжиргаанд хүрэлцэхгүй энэ мөнгөөр сарын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ инфляц гэх чимээгүй татвар иргэдийн орлогыг улам үнэгүйдүүлсээр зээлээс зээлийн хооронд өдөр хоногоо аргацаан аж төрж буй гэхэд хилсдэхгүй ээ.

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэлх сараар сунгалаа гээд ахмадуудын амьдрал сайжрахгүй, эсрэгээрээ урт хугацааны өрийн дарамт үргэлжилнэ гэдгийг эдийн засагч нар ярьж хэлсэн удаатай. 

Тэтгэврийн зээлдэгчийн орлогыг харвал дундаж зээлдэгч 859 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол хамгийн бага нь 572 мянган төгрөг бөгөөд  хамгийн ихдээ 1.3 сая төгрөгийн тэтгэвэртэй байна. Зээл авснаар энэ орлогынхоо 83 хувийг сар бүр эргэн төлөлтдөө өгч үлдсэн 17 хувиар нь ахмадууд амьдарч байна. Нийт зээлдэгчдийн 70 хувь нь тэтгэврийнхээ 90-ээс дээш хувийг зээлийн эргэн төлөлтдөө өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 45 мянган ахмад настан 100 хувь өгч, тэтгэврээсээ нэг ч төгрөг авахгүй, ямар ч орлогогүй жил гаран амьдрах болдог байна.

Тэгэхээр зөвхөн тэтгэврийн зээлийн хүү, нэмэх зэргээр тулга тойрсон асуудал биш дорвитой урт хугацааны тогтолцоо шаардлагатай болсныг илтгэж буй юм. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.