С.Шаарийбуу давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор Малайз улсыг зорилоо

2 цаг 11 минутын өмнө

Монгол Улсын иргэн, талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд Малайз улсад болно. Уг шүүх хуралд оролцохоор С.Шаарийбуу Малайз улсыг зорив.

Хэрэг явдлыг эргэн сөхвөл, Малайзын ерөнхий сайд асан Наджиб Разак болон түүний холбоотон Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан.

Дээрх онц хэрцгий хэргийг Ерөнхий сайд асан Наджиб Разакын ойрын хамгаалалтын албанд ажиллаж байсан хоёр хүн гүйцэтгэсэн нь нотлогдсон байдаг. Мөн Наджиб Разакыг дээрх хэрэгт буруутгаж шалгасан ч шүүх цагаатгасан юм.

Улмаар 2022 онд С.Шаарийбуугийн гэр бүл Азилах, Сирул, Абдул Разак болон Малайзын Засгийн газрыг эсрэг өргөдөл гаргасан иргэний хэрэгт ялж, нийт 9 сая рингит (2.1 сая ам.доллар)-ын нөхөн төлбөр авах шийдвэр гаргуулж байлаа. Гэвч Абдул Разак болон Засгийн газар уг шийдвэрийг давж заалдаад буй нь энэ.  

Иймээс энэ удаагийн шүүх хурлаар нөхөн төлбөр авах эсэх асуудал шийдэгдэнэ гэсэн үг юм. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.