Нийтийн тээврийн автобусны Ч:24Б чиглэлд нэг зогсоол нэмэгджээ

1 цаг 57 минутын өмнө

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б "Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан" чиглэлийн замналд "Ирээдүй хотхон” (урд), “Ирээдүй хотхон” (хойд) зогсоолыг шинээр нэмлээ.

Ч:24Б чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

Ингэснээр Ирээдүй хотхон зогсоолд Ч:24Б "Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан", Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн хоёр чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсдог боллоо. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.