ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-аас баривчилжээ

1 цаг 54 минутын өмнө

Авлигатай тэмцэх газраас ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан юм.

Тэгвэл түүнийг сэжигтнээр тооцож, 48 цаг хойшлуулшгүйгээр саатуулсан мөрдөгчийн саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хүчинтэйд тооцжээ.  

Н.Тавинбэх нь 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан бөгөөд сүүлд тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдoод байгаа билээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.