
Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УЛС ТӨР: Н.Учрал, О.Цогтгэрэл нарын намын даргын албан тушаал албажлаа
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл хуулийн хугацаанд УДШ-д бүртгэлтэй 37 намаас 29 нь материалаа ирүүлжээ. Ирүүлсэн өөрчлөлтөд хуулийн зөрчил, алдаа мадаг байгаа эсэхэд дээд шүүх ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг намын даргаар бүртгэлээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын 31 дүгээр Их хурал болж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгосон. Тэрээр, 38 насандаа шинэ үеийн МАН-ын 13 дахь даргаар сонгогдсон. Намын дарга болоод нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх “E-4” стратегийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ зарласан.
Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл нь УИХ-д хоёр дараалан сонгогдоод байгаа бөгөөд эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр "Ардчилсан нам манлайллын стратегийг хэрэгжүүлнэ. Миний хувьд систем бүтээж ялалт авч ирэхийн төлөө бодлогоо хэрэгжүүлнэ" гэж бодлогоо тодорхойлсон. Мөн "Ардчилсан нам 35 жилийн хугацаанд олонх болж ялж байсангүй. Харин олуулаа болж байсан. Дийлэнх хугацаанд нэг нам эрх барьсан. Аргентин улсын жишээг харахад зүүний популизмд нэрвэгдсэн улсыг хэрхэн засварлах вэ гэдгийг харуулж чадаж байна. Иргэн төвтэй, бизнес төвтэй нам байх, улмаар татварыг бууруулж, иргэдэд боломжийг илүү олгож байж л шинэчлэл ирнэ" гэсэн байдаг.
-АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд төвлөрнө хэмээн мэдэгдэв-
АН-ын дарга О.Цогтгэрэл “Нэгдүгээр сарын 9-ний өдөр АН-ын үндсэн дүрмийг Улсын Дээд Шүүх албан ёсоор бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр /2025.1.13/ хуралдаж зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж шийдвэр гаргалаа.
АН-аас 4/11 буюу долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалаа сэргээж байна.
АН-ын шинэ дүрэм УДШ-д бүртгэгдсэнээр ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөн. Мөн шинэ дүрэмтэй болсноор АН анхан шатнаасаа эхлээд бүрэн өөрчлөгдөж, дотоод шинэчлэл хийнэ. Ингэхдээ хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийнэ. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиудаа явуулна. Ингээд дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд АН-ын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжилна. Их хурлаас байгуулагдсан Үндэсний бодлогын хороо шинээр ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлөө томилох болно.
Энэ бүх шинэчлэлийг тавдугаар сарын 1-нээс өмнө хийгээд үүний дараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, дотоод марафондоо төвлөрч ажиллана.
АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд үзэл санааны өөрчлөлт оруулж байгаа. Гишүүддээ ардчиллын паспорт олгож, ардчиллын гэрэгэ эзэмшигч болгоно. Намын батлахтай гишүүн гэдэг хуучны ойлголтоос хальж, ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, элч төлөөлөгч байна гэдэг философийн хүрээнд чип бүхий цахимжсан гэрэгэ байх юм.
АН-ын гишүүдээ шинэчилсэн цахимд бүртгэнэ. Ингэхдээ “Хур”, “Дан” системээр Имонголиад бүртгэнэ. Энэхүү цахим системд бүртгэгдсэн гишүүддээ ардчиллын гэрэгэ гардуулна. Цахим системд бүртгүүлж, гэрэгэ авснаас гадна намын гишүүний татвараа төлсөн гишүүн дотоод сонгуульд оролцох эрхтэй болох юм" хэмээн ярьсан юм.
НИЙГЭМ: Олны анхаарлын төвд байгаа хоёр хэргийн шүүх хурлууд болов Тухайлбал, Яллагдагч Ц.Дагвадоржийг 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт яллагдагчаар, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг санаатай алах хэрэгт хамжигчаар татжээ. Тодруулбал, Яллагдагч Ц.Дагвадоржийг 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
Яллагдагч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Энхсайханыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагч Ц.Дагвадорж нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт гаргасны дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан боловч яллагдагч Ц.Дагвадорж нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “хэргийн материалтай танилцах хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт хэмээн андуурч гаргасан байна ... хүсэлтээсээ татгалзаж байна ... хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах, ... эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойгоос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад тус шүүхийн хуралдааны танхимд хийхээр товыг тогтоож шийдвэрлэв.
Мөн Бусдыг зэрлэгээр зодсон гэх Л.Алтан-Очир нь шүүх хурлаасаа хоцорч, өмгөөлөгч Б.Мэргэн гадаад буй учир хойшиллоо
УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны долдугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Олон нийтийн газарт бусдыг зэрлэг балмадаар зодож танхайрсан тэднийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагт болохоор товлогдсон байдаг. Харин шүүх хурал цагаасаа 20 минутаар хоцорч эхэлсэн юм.
Учир нь Л.Алтан-Очир нь шүүх хурлын цагаасаа буюу 20 минутаар хоцорч ирсэн бөгөөд өмгөөлөгч нь залгаад байхад утсаа ч авахгүй байв. Мөн Өнөөдрийн шүүх хуралд Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн гадаад буй учир ирсэнгүй. Ийнхүү тэдний гэм буруугийн шүүх хурал нэгдүгээр сарын 29-ний 14:00 цагт болохоор ямартай ч товлогдлоо.
ЭДИЙН ЗАСАГ: Дундаж цалин 2.7 сая төгрөг & тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянга төгрөг байна
инэ он солигдох мөчтэй зэрэгцээд тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл ахмад настангууд тэтгэврийн хэмжээ бага байгаад л өөрчлөлт оруулахыг хүсдэг. Өмнөх онд ахмадууд тэтгэврийн зээл олгох хугацааг сунгаж, хүүг бууруулах, зээлийг 100 хувь олгох зэрэг шаардлагыг тавьж байсан бол 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж буй.
Өнөөдөр улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг байгаа бол ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянга төгрөг буюу 3 дахин бага. Амьжиргаанд хүрэлцэхгүй энэ мөнгөөр сарын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ инфляц гэх чимээгүй татвар иргэдийн орлогыг улам үнэгүйдүүлсээр зээлээс зээлийн хооронд өдөр хоногоо аргацаан аж төрж буй гэхэд хилсдэхгүй ээ.
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэлх сараар сунгалаа гээд ахмадуудын амьдрал сайжрахгүй, эсрэгээрээ урт хугацааны өрийн дарамт үргэлжилнэ гэдгийг эдийн засагч нар ярьж хэлсэн удаатай.
Тэтгэврийн зээлдэгчийн орлогыг харвал дундаж зээлдэгч 859 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол хамгийн бага нь 572 мянган төгрөг бөгөөд хамгийн ихдээ 1.3 сая төгрөгийн тэтгэвэртэй байна. Зээл авснаар энэ орлогынхоо 83 хувийг сар бүр эргэн төлөлтдөө өгч үлдсэн 17 хувиар нь ахмадууд амьдарч байна. Нийт зээлдэгчдийн 70 хувь нь тэтгэврийнхээ 90-ээс дээш хувийг зээлийн эргэн төлөлтдөө өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 45 мянган ахмад настан 100 хувь өгч, тэтгэврээсээ нэг ч төгрөг авахгүй, ямар ч орлогогүй жил гаран амьдрах болдог байна.
СПОРТ: Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, дөрвөн жил барилдах эрхийг хасахаар шийдвэрлэв
Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн.
Тэгвэл улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, дөрвөн жил барилдах эрхийг хасаж, шагналын 10 сая төгрөгийг хураахаар Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханы шийдвэр нийгмийн сүлжээнд тавигдлаа. Эл шийдвэр 2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр гарсан ч олон нийтэд ил мэдээлээгүй байсан юм.
Тэгвэл Н.Өсөхбаярт зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд "Үнэн зоригт”, долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын заан Б.Пүрэвсайханд “Хуйрнан шуугигч”, наймын даваанд өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурьт “Тод сонин” чимгийг нөхөн олгох тогтоол 2025 оны аравдугаар сарын 12-нд гарчээ. Мөн 2025 оны наадмаар дөрөв давсан Улсын гарди Б.Гончигдамбаас бүх цаг үед хориотой допингийн бодис илэрсэн ч зодог тайлсан учраас хариуцлагаас чөлөөлж, тавын даваанд авсан 500 мянган төгрөгийг нь хураах шийдвэр гаргажээ. Түүнчлэн, хориотой төрлийн допингийн бодис илэрсэн аймгийн арслан Н.Баяржаргалыг 2028 оны долоодугаар сарын 12-ныг дуустал гурван жил барилдах эрхийг хасжээ.
СОЁЛ УРЛАГ: “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлт боллоо.
Тус уран бүтээл бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.


Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон 68 настай иргэнийг эсэн мэнд олжээ
Томилолт нэрийдлээр аялал зохион байгуулсан этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Эсрэг тэсрэг байр суурь
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа
Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна
Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Ц.Болорчулуун: Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлсэн, тариалалтаас өмнө амжина
Бага насны хүүхдийг зодож амийг нь хохироосон Д-д бүх насаар нь хорих ял оноолоо
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн гэв үү?!
АН “ардчиллын дайсан” болов уу?!
Маргаашаас эхлэн нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг сайтаар энэ сарын 24-27-ны хооронд бүртгэнэ
ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардаж жагсаж байна
МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?
Танилц: 2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…
IV, V, VI сарын цаг агаарын төлөвтэй танилц
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.