Н.Тавинбэх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байжээ

1 цаг 50 минутын өмнө

АТГ-аас 10 аймагт дулааны станц барих төсөлтэй холбогдуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэв.

Нийт 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй уг төслийн зөвлөх үйлчилгээнд 9 сая ам.долларын гэрээ байгуулсан байхад албан тушаалтан Н.Тавинбэх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас одоогоор гурван хүнийг сэжигтнээр баривчилсан, 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийгээд буй гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ1 цаг 52 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.