“Саванд бензин өгсөнгүй” гэж ШТС-ын түгээгчийн биед халдсан этгээдийг 10 хоног баривчилж, 20 цагийн албан сургалтад хамруулах хариуцлага оногдуулжээ

1 цаг 56 минутын өмнө

“Саванд бензин өгсөнгүй” гэх шалтгааны улмаас шатахуун түгээгчийн биед халдсан этгээдэд хариуцлага оногдуулжээ.

“Саванд бензин өгсөнгүй” гэх шалтгааны улмаас шатахуун түгээгчийн биед халдсан этгээдэд хариуцлага оногдуулжээ.

Тодруулбал, цахим орчинд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Манай түгээгчийг саванд бензин өгсөнгүй гэж зодоод зугтаалаа” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

 

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн М нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн газарт үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, хүний биед халдсан үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албан сургалтад хамруулах хариуцлага оногдуулж, шийдвэрлэсэн байна.

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ1 сар 17. 15:00
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.