Төсвийг мөшгөе: "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК 78 сая 308 мянга 40 төгрөгөөр оффисын тавилга худалдан авна

2 цаг 9 минутын өмнө

Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй тендерт хэрэглэдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл хэрхэн зарцуулагдаж байгаа талаар "ТӨСВИЙГ МӨШГӨЕ" булангаараа хүргэдэг билээ.

Энэ удаад "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК нийт 78 сая 308 мянга 40 төгрөгөөр оффисын тавилга худалдан авах тендер зарласныг онцлоё.

Уг нь төрийн байгууллагууд аль л болох төсвөө танаж, хэмнэлтийг хийх "Төрийн хэмнэлтийн тухай хууль" гаргасан байдаг. Гэвч бодит байдал дээр шинэхэн тавилгаар оффисоо тохижуулахад мөнгө зарцуулахаар болжээ.

 

Өөрийн хөрөнгөөр худалдан авалтын тендер зарласан тус байгууллага дараах зүйлсийг авах ажээ. 

  • Бичгийн ширээ /2 хүний ком/
  • Бичгийн ширээ /Г хэлбэрийн/
  • Хурлын ширээ
  • Оффисын сандал /Дугуйтай, гарын тавиур тохируулдаг/
  • Сургалтын ширээ, сандалны ком
  • Оффисын шүүгээ
  • Хүлээлгийн сандал
  • Удирдлагын ширээ
  • Сандал зэргийг худалдан авах юм байна.

 

 

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Зээл олгохгүй, гүйцээ!!!1 цаг 3 минутын өмнө
ТОЙМ МЭДЭЭ1 сар 17. 15:00
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.