Сэрэмжлүүлэг: Хонжворт сугалааг хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай

1 цаг 37 минутын өмнө

Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, "Сүүлийн үед зарим цахим хуудсаар “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” гэх хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдэл гарч байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тусгай нөхцөл, шаардлага ханган тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээллийг Сангийн яам www.license.mn цахим хуудсаар тогтмол, нээлттэй, ил тод байршуулж байна.

Иймд иргэд Та бүхэн эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохоос өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар орж нягтлан, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна" гэлээ.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Зээл олгохгүй, гүйцээ!!!1 цаг 55 минутын өмнө
ТОЙМ МЭДЭЭ1 сар 17. 15:00
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.