
COP17 болоход долоон сар үлджээ.
Сараар нь тооцвол бэлтгэх хугацаа хангалттай мэт боловч хийж, гүйцэтгэх ажилтай нь харьцуулахад боломж бага үлджээ. Тэгвэл энэ удаад COP17 хурлын талаарх ерөнхий ойлголт, тэр дундаа “НОГООН БҮС” ба хувийн хэвшлийнхний боломж сэдвийг онцолж байна.
Уур амьсгалын салбарын инноваци, бодлогын санаачлагыг олон улсын тавцанд гаргах боломж COP17 гэж ямар учиртай хурал вэ, ач холбогдол нь юу вэ гэдэгт товч хариулт өгье.
COP17 нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын (UNCCD) 17 дугаар бага хурал юм. Тодруулбал, дэлхийн улс орнуудын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөндөж, гарц шийдэл эрэлхийлэн хэлэлцдэг олон улсын томоохон арга хэмжээ юм. Монгол Улс тус хуралдааныг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэхүү хурал нь 190 гаруй улс орон, төр засаг, олон улсын байгууллага, шинжлэх ухааны салбарынхан, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид гээд бүгдэд нээлттэй. Учир нь, энэ үеэр дэвшүүлсэн санаачилга, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлээ тодорхой болгох, гаднын хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөр эхлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох хувилбар гээд олон улсын тавцанд танилцуулах томоохон боломж юм. Холбогдох хурлууд нь зөвхөн байгаль орчны хэлэлцүүлэг бус тухайн улсад богино, дунд, урт хугацааны эдийн засгийн үр нөлөө үзүүлдгээрээ ихээхэн давуу талтай. Энэхүү боломжийг бүрдүүлэх талбар нь “ЦЭНХЭР БҮС”, “НОГООН БҮС” байх юм.
-Танилцуулга-Хэлэлцээ-Түшнлэл рүү шилжих боломж-
“НОГООН БҮС” хэнд хамааралтай, ямар онцлог, давуу талтай вэ? Товчхондоо, энэ бүс бол зах зээлийн талбар. Тодруулбал, “НОГООН БҮС” гэдэг нь COP17 хурлын талбар дахь албан бус, чөлөөт оролцоотой, нээлттэй бүс юм. Энэ бүс нь албан ёсны хэлэлцээрүүд явагдах “ЦЭНХЭР БҮС” (blue zone)-тэй харьцуулахад илүү өргөн хүрээний оролцогчдод нээлттэй. Энэ утгаараа монгол хүн бүр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн, оюутан, залуучууд, бизнес эрхлэгчид, технологийн инновац, соёл, шинжлэх ухаан зэрэг олон талын оролцоог дэмжсэн нээлттэй платформ байна. Давуу талаас нь дурдвал, нээлттэй оролцоо, илүү гүйцэтгэлтэй харилцаа, мэдлэг инновацын солилцоо, танилцуулах, таниулах боломж гээд хөвөрнө.
Нээлттэй оролцооны тухайд гэвэл, иргэнээс эхлээд соёл урлагийн бүх шатны төлөөлөл оролцож, өөрсдийн санаачилга, туршлагаа танилцуулах боломжтой. Илүү гүйцэтгэлтэй харилцаа нь төр-бизнес-иргэний нийгмийн түншлэл бий болгох, клуб хэлбэрийн уулзалт, семинар, үзэсгэлэн, танилцуулах өрөө, инновацын платформуудыг зохион байгуулах боломжтой юм. Харин мэдлэг, инновацын солилцооны хувьд шинэ технологи, төслүүдийг дэлхий нийтэд танилцуулах, хөрөнгө оруулагчидтай холбох уян хатан орон зай. Харин танилцуулах, таниулах боломж нь байгаль орчны шийдлүүд, тогтвортой үйлдвэрлэл, зорилтот хөтөлбөрүүдийг олон нийтэд илүү олон талаас нь харуулах, мэдээлэх талбар байх юм. Өөрөөр хэлбэл, албан ёсны ажилллагаа багатай, шууд харилцаа үүсгэдэг, танилцуулга-хэлэлцээ-түншлэл рүү хурдан шилждэг. Төрийн бодлого, олон улсын санхүүжилт, хувийн хэвшлийн шийдэл гурвын уулзвар.
-Бэлтгэлтэй нь дараагийн 10 жилийн тоглогч байх болно-
Ийм олон давуу талтай талбар буюу “НОГООН БҮС” хувийн хэвшлийнхэнд ямар боломж олгох вэ гэдэг асуулт бий. Боломж гэдэгт урт жагсаалт хөвөрнө. Тодруулбал, хувийн хэвшлийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн хувьд COP17 болон түүний “НОГООН БҮС” нь хөрөнгө оруулалт татах, түншлэл, хамтын ажиллагаа, шинэлэг технологи, инновацын танилцуулга, залуучууд, иргэний нийгэмтэй холболт, брэнд нэр хүнд нэмэгдүүлэх зэрэг боломжийг нээж өгнө.
Хөрөнгө оруулалт татах боломж: COP17 нь Монгол Улсын төсөл, санаачилгыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, санхүүжилт татах платформ болно. Жишээлбэл, байгаль орчны салбарын урт хугацааны төслүүдэд олон улсын санхүүжилт болох 1.5 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө босгох боломж бий гэж тооцоолж байна.
Түншлэл, хамтын ажиллагаа: “НОГООН БҮС” нь бизнес эрхлэгчдэд олон улсын компани, засаг захиргаа, мэдээлэл технологийн шийдэл, санхүүгийн байгууллагуудтай тулж ажиллах, түншлэл байгуулах боломж олгоно.
Шинэлэг технологи, инновацийн танилцуулга: Уур амьсгалын шийдлүүд, ухаалаг систем, ESG (байгаль орчин, нийгэм, засаглал) хандлагыг харуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг олон нийтэд танилцуулах, маркетингийн платформ болно.
Брэнд, нэр хүнд нэмэгдүүлэх: Олон улсын чуулган, үзэсгэлэн, панел хэлэлцүүлэгт оролцсоноор брэндийн харагдах байдал, нэр хүнд өсөх, уур амьсгалын арга хэмжээг дэмжигч компани гэдгээ тодотгон харуулах боломжтой.
Залуучууд, иргэний нийгэмтэй холболт: “НОГООН БҮС” нь иргэд, залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй харилцаж, хамтран ажиллах боломжийг олгох томоохон талбар байна.
Эцэст нь хэлэхэд, долоон сарын дараа Монгол Улсад зохион байгуулагдах COP17 нь зөвхөн уур амьсгалын асуудлыг хэлэлцэх чуулган төдийгүй хувийн хэвшилд олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт, технологийн солилцоо, шинэ бизнесийн боломжуудыг нээж өгөх платформ гэдгийг дахин онцлоё. Тэр дундаа “НОГООН БҮС” нь төр-бизнес-иргэний нийгмийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, инновац, санаачилгыг олон нийтэд таниулах, хөрөнгө оруулагчидтай холбох үнэ цэнэтэй талбар байхаараа онцлог, давуу талтай. Товчхондоо, нээлттэй бөгөөд ээлтэй “НОГООН БҮС” рүү хэн бэлтгэлтэй орно, тэр дараагийн 10 жилийн тоглогч байх болно.
С.Юмсүрэн


Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон 68 настай иргэнийг эсэн мэнд олжээ
Томилолт нэрийдлээр аялал зохион байгуулсан этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Эсрэг тэсрэг байр суурь
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа
Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна
Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Ц.Болорчулуун: Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлсэн, тариалалтаас өмнө амжина
Бага насны хүүхдийг зодож амийг нь хохироосон Д-д бүх насаар нь хорих ял оноолоо
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн гэв үү?!
АН “ардчиллын дайсан” болов уу?!
Маргаашаас эхлэн нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг сайтаар энэ сарын 24-27-ны хооронд бүртгэнэ
ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардаж жагсаж байна
МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?
Танилц: 2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…
IV, V, VI сарын цаг агаарын төлөвтэй танилц
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.