
Эрчим хүчний салбарт Н.Тавинбэхээс өөр хүнгүй юм шиг томилгоог Монголын төр 2020 оноос хойш хийсэн. МАН-ын дараалсан хоёр дахь ялалтаа авсан УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа, долдугаар сард байгуулагдсан Засгийн газарт Н.Тавинбэх Эрчим хүчний сайдаар томилогдсон. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байв. Дараа нь, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа 2022 оны наймдугаар сард Н.Тавинбэхийг чөлөөлж, яаманд нь Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Оронд нь Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайд болгосон.
Улмаар, Г.Занданшатар Ерөнхий сайд болоод 2025 оны зургадугаар сард Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр нь чөлөөлсөн. Түүнийг “ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын БЭТ-өөр томилсон. Тэгж байгаад, 2025 оны арванхоёрдугаар сард Н.Тавинбэхийг “ТЭЦ-4”-ийн захирлын албан тушаалд тавьсан. Түүнээс хойш сар гаруйхны хугацаа өнгөрч байна. Ингэж, зургаан жилийн турш эрчим хүчний салбарын “толгой, зүрх” болж явсан тэрээр өнгөрсөн долоо хоногт гэнэт баривчлагдлаа. “…АТГ-аас өчигдөр орой гүйцэтгэх ажиллагаа явуулж, "ТЭЦ-4"-ийн захирал Н.Тавинбэхийг хойшлуулшгүйгээр авлигын хэргээр баривчилжээ. Өнөөдөр АТГ-аас Н.Тавинбэхийг яллагдагчаар татаж цагдан хорих саналыг прокурорт хүргүүллээ” хэмээн мэдээллийн бараг бүх суваг мэдээлэв. Тодруулбал, Н.Тавинбэхийг 2025 оны нэгдүгээр сарын 14-ний үдэш АТГ-ын мөрдөгчид баривчлан хорьжээ. Тус газраас хоёр хоногийн дараа мэдээлэл өгөв. Тэгэхдээ “…Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газартай хамтран 10 аймгийн дулааны цахилгаан станц барих 148.7 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай гэрээг 2019 онд байгуулсан. Эрчим хүчний яамнаас 2019 онд төсвийн зөвлөх үйлчилгээгээр БНХАУ-аас хоёр, Монгол Улсаас хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж 2019 оны долдугаар сарын 31-нд есөн сая гаруй сая ам.долларын гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний ажил хангалтгүй, хугацаа дууссан байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдлыг олгосон. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Т-ийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж 2.1 сая ам.доллар буюу долоон тэрбум гаруй төгрөгийг олгосон. Уг хэрэгт холбогдуулж гурван хүнийг баривчилсан” гэв. Мөн “…Монгол Улсаас БНСУ-ын “Эксим” банктай байгуулсан гэрээний дүнгийн хүүнд одоогийн байдлаар 605 мянган ам.долларыг төлөөд байна. Хэрвээ дээрх төсөл хэрэгжсэн бол Монгол Улсын 10 аймагт ДЦС баригдсан, утаа багассан, иргэдийн амьдрах орчин сайжирсан, найдвартай төвлөрсөн дулаанаар хангагдах боломжийг ийнхүү алдсан хэрэг байгаа юм” хэмээн тодруулав.
Гэтэл Н.Тавинбэх Төрийн нарийн бичгийн дарга байхдаа уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан аж ахуйн нэгжийн гэрээг сунгасан. Үүний хүрээнд төслийн зардал нэмэгдэж, тэр аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг сайд байхад зөвлөх нь байсан хүний компани байжээ. Үүгээр холбох нь тодорхой ч, зөвлөх асан Т-ийн үүсгэн байгуулсан компанид Н.Тавинбэх анх уг зөвлөх үйлчилгээний гэрээг өгөөгүй, зөвхөн сунгасан. Мөн “…Уг үйлчилгээ үр дүнгүй болсон” гэдгийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байгааг эх сурвалжууд хэлж байна.
Үүнээс гадна, 2025 оны долдугаар сард Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт УИХ-д мэдээлэл өгөхдөө “…10 аймгийн ДЦС-ын төслийг гүйцэтгэж байсан БНСУ-ын компани дампуурсан. Энэ талаарх асуудлыг тус улсын талд тавьсан" гэж байжээ.
Түүнчлэн 2025 оны аравдугаар сард УИХ-аар 2026 оны төсвийг хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “…Засгийн газрыг их хэмжээний өрөнд оруулсан гадаад зээл тусламжийн нэг нь 10 аймгийн ДЦС барих төсөл болоод байна. Энэ 10 аймгийн ДЦС барих төсөл БНСУ-ын “Эксим” банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаад төслийг хэрэгжүүлж байсан "Бьюксан Инженеринг" компани 2025 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан. Тус компани дампуурлын хамгаалалтад авахын тулд БНСУ-ын хуулиараа Монголын арилжааны банкуудын дампуурлын тухай хуультай ижил төстэй процесс явдаг юм байна.
Дампуурлаа зарлах ажлыг БНСУ-ын захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар тавдугаар сарын 11-нд нэг удаа шүүх хурал зарлагдсан боловч хойшилсон.
Дараагаар нь хурал нь бас зургадугаар сарын 24-нд болж хойшлоод одоо БНСУ-д долоо, наймдугаар сард шүүгч нар нь амардаг учраас ес, аравдугаар сард шүүхийн шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ шүүхийн шийдвэр гарвал энэ компани дээр БЭТ томилогдож, энэ төслийг гүйцээх үү, гүйцээхгүй юу гэдэг албан ёсны шийдвэр гаргах юм. Энэ шийдвэрийг тус улсын “Эксим” банк харъя гэсэн. Монголоос БНСУ-д суугаа Элчин сайд энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Харамсалтай нь ийм цаг хугацааны хайчинд орсон байна" хэмээн учирлаж байсан юм.
Эндээс, 10 аймагт ДЦС барих төслийн дампуурал гэх юм уу, эсвэл хэрэгжээгүй шалтгаан нь Н.Тавинбэхтэй бус БНСУ-ын гүйцэтгэгч компанитай илүү холбоотой байхаар харагдаж байна.
Нөгөөтэйгүүр, эх сурвалжуудын хэлж буйгаар, Н.Тавинбэхийг “барьж авсан” нь Вьетнам улстай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч буй хүмүүсийн эрх ашигтай холбоотой байж болзошгүй гэнэ. Учир нь, Вьетнамын хөрөнгө оруулагчид манай бизнесийнхэнтэй хамтарч Монголд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, ялангуяа нарны цахилгаан станц байгуулахаар ажиллаж эхэлсэн. Харин Н.Тавинбэх 2022 оны наймдугаар сард УИХ-ын АБГББХ-ны хуралдаан дээр “…Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдтэй байгуулсан гэрээнд хоёр том алдаа байдаг. Нэгдүгээрт нь, технологийн хүндрэлийг шийдэх техникийн шийдлийг огт оруулаагүй, хөрөнгө оруулагчид үүрэг хүлээгээгүйгээс болж хэрэглээ буурсан үед ч өндөр үнэтэй эрчим хүч нийлүүлдэг.
Хоёр дахь нь, маш өндөр үнэтэй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ямар нэгэн үл маргалдах журмаар худалдаж авах, авч чадахгүй бол төлбөрийг төлөх гэрээ хийчихсэн. Өдрийн хэрэглээ буурчихсан үед ч өндөр үнэтэй эрчим хүч үйлдвэрлээд нийлүүлж байна. Нарнаас 17-18 центээр худалдаж авч байгаа нь хэрэглэгчийн үнэнээс гурав дахин үнэтэй. Гэтэл Монгол Улсын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний үнэ 21 оны жилийн эцсийн санхүүгийн балансаар 5.7 цент гарсан. Дээр нь бид монгол төгрөгөөр төлбөрөө авдаг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд ам.доллараар төлдөг. Тийм учраас санхүүгийн алдагдалд орж байгаа.
Сэргээгдэх эрчим хүчний 38 зөвшөөрлийн талаар би хэлсэн. Үүнээс ес нь ашиглалтад орчихсон. 18-ыг нь шүүх сэргийлэхдээ тулж байгаад цуцалчихсан. 11-ийг нь дийлэхгүй. Одоо ажиллаж байгаа есөн эх үүсвэр Монгол Улсын хэрэглэдэг эрчим хүчний 9-11 хувийг үйлдвэрлээд, орлогын 27 хувийг аваад явчихдаг. Үүнийг нөгөө талаас нь уншвал 91 хувийг нь үйлдвэрлэдэг бусад эх үүсвэр нь орлогын 73 хувиар л амьдрах ийм хатуу, буруу санхүүгийн зарчим руу орчихсон. Ахиад нэг тоо хэлье. 2021 оны жилийн эцсийн тайлангаар салбар 78 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин есөн эх үүсвэр 65 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
Иймээс нар, салхины эх үүсвэрүүдийг тодорхой хугацаанд бодлогоор хязгаарлахаас өөр аргагүй. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дээр хоёр талын эрх ашгийг хангасан гэрээ хийх ёстой. Өмнө нь мэргэжлийн бус, дэндүү сэтгэлгүй гэрээнүүдийг хийсэн. Энэ гэрээг шүүхээр яваад ерөөсөө дийлэхгүй юм байна лээ. Үүнийг өөгшүүлдэг, дэмждэг улсууд бүх шатанд байна. Манай салбар дотор ч байна” гэж байжээ.
Өөрөөр хэлбэл, Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүчний бизнесийнхэнд зуугдсан бололтой. Маш товчоор хэлэхэд “…Н.Тавинбэхийг хэрэгт татсаны шалтаг нь Солонгосын төсөл, шалтгаан нь Вьетнамынх” гээд хөшигний ар дахь улс төр хавиар ярьж байна. Үнэн бол ноцтой л юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 12 (7754)



“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ
Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
П.Сайнзориг: Парламент Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчилд орно
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.