
Т.САЙХАН
АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ. Үүнийг дагуу АН ирэх хоёрдугаар сарын 1-нээс гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулах, дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа товлон хуралдуулж, намын удирдлагаа батламжлахаар төлөвлөсөн байна. АН-ын Улс төрийн зөвлөлөөс баталсан дотоод журмын онцлох заалтуудыг хүргэе.
1. Намын дотоод сонгуульд “нэр дэвшигч” нь сахилгын шийтгэлгүй байхаас гадна Үндсэн дүрэмд заасан дараах нөхцөлийг хангасан байна.
2. Намын Их хурлын төлөөлөгч, нийслэлийн анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн сум, тосгон, баг, хорооны намын гишүүн байна.
3. Сум, тосгоны намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн аймаг, дүүргийн харьяалалтай гишүүн байх ба зөвхөн нэг сум, тосгоны намын хорооны гишүүнд нэр дэвшинэ. Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт ажил эрхэлдэг гишүүн нь намын хорооны гишүүнээр ажиллах хүсэлтэй бол зохих баримт нотолгоог гарган нэр дэвшиж болно.
3. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд харьяалал харгалзахгүй ч зөвхөн нэг намын дунд шатны байгууллагын гишүүнд нэр дэвшинэ.
4. Нийслэлийн намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд нийслэлд харьяалалтай байх бөгөөд аль ч дүүргээс нэр дэвшиж болно.
5. Аймаг, дүүрэг, сум, тосгоны намын хорооны тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигч нь тухайн намын хорооныхоо гишүүн байна.
6. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгоны намын хорооны дэд даргад нэр дэвшигч нь тухайн намын хорооныхоо гишүүн байна.
7. Аймаг, нийслэл, дүүргийн намын даргад нэр дэвшигчийн хувьд тухайн шатныхаа намын хорооны гишүүнээр дөрвөөс доошгүй жил ажилласан байна.
8.ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд харьяалал харгалзахгүй аль ч аймаг, дүүрэгт нэр дэвшиж болно.
9.Хяналтын ерөнхий хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигч нь Үндсэн дүрмийн 86.1-т заасан шаардлагыг хангасан байна.
10.УТЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн хувьд ҮБХ-ны гишүүн байна.
НЭР ДЭВШИГЧ ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?!
1. Нэрээ дэвшүүлэх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;
2. Тогтмол оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хоёр хувь (3х4)-ийн хэмжээтэй зураг;
4. Нийслэл, дунд шатны намын даргад нэр дэвшигчийн хувьд тухайн шатныхаа намын хорооны гишүүнээр дөрвөн (4) жил, дөчин найман (48) сараас дээш хугацаагаар сонгогдон ажиллаж байсан эсэх тухай нийслэл, намын дунд шатны байгууллагын ХЭГ-ын тодорхойлолт (шаардлагатай тохиолдолд Нийслэлийн намын даргын сонгуульд нэр дэвшигчийн хувьд ҮБХ-ны гишүүнээр дөрөв (4)-өөс доошгүй жил ажилласан тухай лавлагаа);
5. Гишүүний татвар, намын сонгуульт гишүүний татварын баталгааг намын дансанд байршуулсан санхүүгийн баримт;
6. Сонгууль явуулах зардлын өөрт ногдох хувийг намын гишүүд, дэмжигчид, хувь хүн, хуулийн этгээдээс хуульд зааснаар бүрдүүлсэн тухай баримтыг бүрдүүлнэ.
ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНД НЭР ДЭВШИГЧИД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
1. Товч анкет (бүртгэл эхлэх өдөр 50 нас хүрсэн байх);
2. Намын гишүүний татвар төлснийг нотолсон тодорхойлолт;
3. Бакалаврын дипломын нотариатаар баталсан хуулбар;
4. Намын төлөөллийн төв эсхүл хяналтын төв байгууллагын гишүүнээр 8 жилээс дээш хугацаагаар сонгогдон ажиллаж байсан эсэх тухай намын хяналтын байгууллага, ХЭЕГ-ын тодорхойлолт (ХсХ-ны гишүүний хувьд намын сонгуульт гишүүнээр найм (8)-н жилээс дээш хугацаагаар сонгогдон ажиллаж байсан эсэх);
5. Намын Үндсэн дүрэм, журам зөрчиж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй тухай Зохион байгуулах зөвлөлийн лавлагаа (намд элссэнээс хойш одоо үе хүртэл намын хяналтын байгууллагаас сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх);
6. Авлига, албан тушаалын гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа (намд элссэнээс хойш одоо үе хүртэл авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээс шийтгэл хүлээж байсан эсэх);
НАМЫН ДОТООД СОНГУУЛИЙН ИРЦ, ГИШҮҮНИЙ САНАЛАА ГАРГАХ ХЭЛБЭР, АРГАЧЛАЛ
1. Намын “гишүүнчлэл, удирдлагын цахим бүртгэлд” бүртгүүлэн, гишүүний татвараа тогтоосон хугацаанд төлж, гишүүний үнэмлэх буюу “Ардчиллын гэрэгэ” авснаар намын саналын эрхтэй гишүүнээр албан ёсоор тооцогдоно.
2. Намын байгууллагыг зохион байгуулж байгаа анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настай (уг гишүүн өөрөө татгалзвал дараагийн ахмад настай) гишүүн даргалан удирдаж, хуралдааны дарга, удирдлага сонгогдмогц эрхээ шилжүүлнэ. Хуралдааны дарга удирдлага нь хуралдааны тооллого, редакцын хэсэг, хэлэлцэх асуудлыг батлуулна.
3. Намын Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол тухайн шатны намын хуралд саналын эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор ирц хүчин төгөлдөр болно.
4. Намын хурлын хуралдааны ирц нь хуралдаан дуустал хадгалагдана.
5. Багийн бүх гишүүдийн хурлын хувьд ирц хүрээгүйн улмаас хурлаа дахин зарлан хуралдуулж болох бөгөөд хурлын ирцийн хувь нь нийт гишүүдийн дөчин (40) хувь ба түүнээс дээш байна.
6. Дахин зарласан намын үүрийн бүх гишүүдийн хурлын ирцийг бүрдүүлэх ажлыг тухайн болон дээд шатны намын байгууллагын удирдлага, тэргүүлэгчид хариуцна.
7. Намын цахим бүртгэл (шилжилт хөдөлгөөн хамаарна)-д бүртгүүлсэн гишүүн зөвхөн харьяалагдах шатны намын байгууллагын хэмжээнд явагдах сонгуульд өөрийгөө гэрчлэх иргэний үнэмлэх болон “Ардчиллын гэрэгэ”-тэйгээр оролцоно.
8. Намын хуралдаанаар “зохион байгуулалтын асуудал”-аас бусад аливаа асуудлыг ил санал хураалт явуулж шийдвэрлэнэ.
9. Хууль, Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхдээ илт ойлгомжтой эсхүл өрсөлдөгчгүй тохиолдолд хуралд оролцсон гишүүдийн олонх зөвшөөрснөөр ил санал хураалт явуулж болно.
10. Санал хураалтыг илээр явуулах бол “дэмжинэ” гэсэн томьёоллоор гишүүн нэг бүрийг гар өргүүлэн тоолох бөгөөд хуралд ирсэн гишүүдийн олонхын санал аваагүй бол уг асуудлыг дэмжээгүйд тооцно.
11. Намын дотоод сонгуулийн нууц санал хураалт нь саналын хуудас дээрх “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн томьёоллын аль нэгийн өмнөх эсхүл өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг будаж, тэмдэглэх аргачлалаар явагдана.
12. Журамд өөрөөр заагаагүй бол саналын хуудас дээр хурлын тооллогын хэсгийн дарга гарын үсэг зуран, тухайн намын байгууллагын тэмдгийг дарж албажуулна.
13. Намын их хурал, ҮБХ зэрэг олон төлөөлөлтэй хурлуудад цахим технологи ашиглан санал хураалт явуулж болно.
14. Цахим санал хураалтад QR код ашиглаж болно.
15. Гишүүн нь цахим төхөөрөмж дээрх “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн санал гаргах томьёоллын аль нэгний өмнөх эсхүл өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг товшин тэмдэглэх аргачлалаар саналаа гаргана.
16. Дотоод сонгуулийн дүн намын Үндсэн дүрэм, журамд зааснаар нийт гишүүдийн болон сонгуульд оролцсон гишүүдийн ердийн олонхын, энэ журамд өөрөөр заагаагүй бол хамгийн олон саналаар гарна.
17. Хяналтын ерөнхий хорооны хувьд хамгийн олон саналаар сонгогдох сонгуулийн дүнгийн хувь тухайн сонгуульд оролцох нийт гишүүдийн дөрөвний нэг (1/4) ба түүнээс дээш байна.
18. Сонгуулийн дүнгийн хувь хүрээгүй тохиолдолд хамгийн олон санал авсан (хоёр болон түүнээс дээш) нэр дэвшигчдийг саналын хуудаст бичин, дахин санал хурааж шийдвэрлэнэ.
19. Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд сонгуульт гишүүний татварын баталгааг нь буцаан олгоно.
20. Сонгуулийн санал хураалтын үеэр сурталчилгаа явуулахыг хориглоно.
Эх сурвалж:www.polit.mn


О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ
АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна
МАН-ын бага хурал баасан гарагт болно

Ц.Энхбат: Бид шинжлэх ухаанаасаа илүү төрийн бензинд мөнгө зарцуулж амьдардаг
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна
АТГ: БОУАЯ-ны сайд Б.Батбаатарт хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа
Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа
А.Гантөгс: Иргэд нотариатын үнэ тарифын талаар сайн мэддэггүй учраас хэлсэн мөнгийг нь төлөөд л өнгөрч байна
Зам талбайн үйлчлэгч Ю.ЖАРГАЛСҮРЭН “Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй”-р шалгарлаа
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ
Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа
ХӨСҮТ: Менингококкт халдварын 5 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан
“Happy March” урамшуулал эхэллээ
УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ
“Төрийн одон, медаль олгоно“ гэж 35 сая төгрөгийг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараасан бол зөрчил хэмээн үзнэ
Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins
Хүнсний улаанбуудайн урамшууллыг олголоо
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ
Д.Мөнх-Эрдэнэ: Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 нууц мэдээллийг ил болгоно
Нэн ховор амьтан болох "Шивэр хандгай"-г агнасан иргэний үйлдэлд шүүхээс 2 жилийн хорих ял оногдууллаа
Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийн тойм
Г.Дашням: Надад жолооч, машин, туслах байхгүй. Гурван сая гаруй төгрөгийн цалинтай
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.