Ц.Хулан Монгол Улсын хилээр гарах эрхгүй болжээ

2 цаг 59 минутын өмнө

Ц.Хулан Монгол Улсын хилээр гарах эрхгүй болжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлж, гадаадын иргэншил хүссэн өргөдлөө бэлдчихээд явааг минь бодолцож, гутаан доромжлогсдод зохих шийтгэлийг хүртээж өгөөч гэсэн билээ.

Мөн тэрээр уучлалаар биш улс төрийн ойлголцлоор суллагдсан гэсэн мэдээллийг тараах болсон юм. Энэ нь ташаа бөгөөд Ц.Хулан хуулийн дагуу гэм буруугаа хүлээж, уучлалаар суллагдсан болохыг эх сурвалжууд нотолж байна.

Мөн Ц.Хулан өөрийнх нь яриад буй шиг гадаад руу иргэншил хүсэх нь байтугай Монгол Улсын хилээр ч гарах эрхгүй, хилийн хоригтой байгаа аж. Түүнчлэн төрийн холбогдох байгууллагууд түүний үйлдлийг хянаж буй гэнэ.

sonin.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.